Туул голд осолдсон найман настай хүүг эрэх ажиллагаа үргэлжилж байна

2020-08-18 0

Энэ сарын 15-ны өдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт орших “Мишээл-Экспо” худалдааны төвийн баруун урд бага насны дөрвөн хүүхэд Туул голын эрэг дээр тоглож байгаад Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны оршин суугч 8 настай, эрэгтэй А голын усанд унаж урссан байна.

Ослын тухай дуудлагыг мөн өдрийн 15:25 цагт албаныхан хүлээн авч, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид болон нийслэлийн Аврах ангийнхан “Мишээл Экспо” худалдааны төвийн ар талаас баруун зүгт “Туул” голоор “Яармагийн гүүр”, “Сонсголонгийн гүүр”, “Нисэхийн хадан хясаа”, “Био комбинатын модон гүүр” хүртэл 75 километрт завьтай урсаж, 2-3 метрийн гүнд 80 удаа шумбаж, “Туул” голын эрэг дагуу 100 километр явган болон автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй аж.

Өнөөдөр 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Comments are closed.

Холбоотой мэдээ

Хөвсгөл аймаг 18 сумандаа бяслагийн үйлдвэртэй болно

Ирэх онд Хөвсгөл аймагт 447.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 90 төсөл, арга хэмжээ хэрэгжинэ. Тодр

2023-11-16

Урт цагааныг нурааж, дахин төлөвлөлт хийнэ

НЗДТГ Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн зам, талбай, барилгажилттай холбоотойгоор иргэдээс www.ula

2023-11-03

Хэнтийн зам дээр машин жолоодсон хүүхдийн аавыг 100 мянгаар торголоо

ЕБС-ийн ариун цэврийн өрөөнд хяналтын камер байршуулсан, өсвөр насны хүүхдүүд машин жолоодож, замын

2023-10-16