“Алтай констракн”-ны Бат-Эрдэнийг цагдан хорилоо

2020-08-12 0

“Алтай констракшн” компанийн захирал Х.Бат-Эрдэнийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгчийн захирамжаар цагдан хорьсон мэдээллийг Авлигатай тэмцэх газар баталгаажууллаа.

Түүнийг Хөгжлийн банктай холбоотой асуудлаар хуулийн байгууллагад шалгуулж байх хугацаандаа хил даван сураггүй болсон үндэслэлээр АТГ-аас эрэн сурвалжлуулахаар Интерполд хандаж байсан.

Х.Бат-Эрдэнийн холбогдсон хэргийг эргэн сануулбал, түүний хамаарал бүхий хүмүүсийн үүсгэн байгуулсан “Монгол драй милк” компани нь дотоодын зах зээлийг хуурай сүүгээр бүрэн хангаж, тэр ч бүү хэл гадаад руу экспортлох төслөөрөө Хөгжлийн банкнаас 15 сая ам.доллар буюу 47 тэрбум төгрөгийн зээл авсан байна.

Гэвч түүний зээл хүндэрсэн талаар Хөгжлийн банк, ээлийн барьцаа болох хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө нь 47 тэрбум төгрөгийнхөө 10 хувьд ч хүрэхгүй үнийн дүнтэй байгаа талаар эх сурвалж мэдээлж байсан билээ.

Comments are closed.

Холбоотой мэдээ

Хөвсгөл аймаг 18 сумандаа бяслагийн үйлдвэртэй болно

Ирэх онд Хөвсгөл аймагт 447.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 90 төсөл, арга хэмжээ хэрэгжинэ. Тодр

2023-11-16

Урт цагааныг нурааж, дахин төлөвлөлт хийнэ

НЗДТГ Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн зам, талбай, барилгажилттай холбоотойгоор иргэдээс www.ula

2023-11-03

Хэнтийн зам дээр машин жолоодсон хүүхдийн аавыг 100 мянгаар торголоо

ЕБС-ийн ариун цэврийн өрөөнд хяналтын камер байршуулсан, өсвөр насны хүүхдүүд машин жолоодож, замын

2023-10-16