“Жаст групп”-ын Ш.Батхүүг маргааш шүүнэ

2020-08-04 0

“Жаст групп”-ын захирал ажилтай Ш.Батхүү, “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг нарыг маргааш шүүнэ.

Тэдэнд холбогдох хэргийн шүүх хурал маргааш буюу 2020 оны наймдугаар сарын 05-ны өдрийн 10:00 цагт Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд товлогдсон юм.

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ш.Батхүү нарын зургаан хүнд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны долоодугаар сарын 24-ний өдөр хэлэлцэж, нэр бүхий яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааны товыг товлосон юм.

Хэргийг сануулахад тэд хуурамч бичиг баримт, тамга тэмдэг, хэвлэмэл маягт ашиглан Англи улсын “Стандарт” банкнаас 109 сая долларын зээл авч, бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа билээ.

Comments are closed.

Холбоотой мэдээ

Хөвсгөл аймаг 18 сумандаа бяслагийн үйлдвэртэй болно

Ирэх онд Хөвсгөл аймагт 447.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 90 төсөл, арга хэмжээ хэрэгжинэ. Тодр

2023-11-16

Урт цагааныг нурааж, дахин төлөвлөлт хийнэ

НЗДТГ Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн зам, талбай, барилгажилттай холбоотойгоор иргэдээс www.ula

2023-11-03

Хэнтийн зам дээр машин жолоодсон хүүхдийн аавыг 100 мянгаар торголоо

ЕБС-ийн ариун цэврийн өрөөнд хяналтын камер байршуулсан, өсвөр насны хүүхдүүд машин жолоодож, замын

2023-10-16