Энэ долоо хоногт 1470 иргэн эх орондоо ирнэ

2020-07-27 0

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос гадаад улс оронд байгаа эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээ татан авах ажиллагааг тасралтгүй зохион байгуулж байна. Энэ долдугаар сард нийт 15 удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөсөн.

Төлөвлөгөөний дагуу өнөөдөр Улаанбаатар Франкфурт чиглэлд тусгай үүргийн онгоцоор Европт буй 260 иргэн ирнэ.  Харин маргааш буюу долдугаар сарын 28, 29-нд Улаанбаатар-Сөүл чиглэлд БНСУ-д байгаа иргэдийг, долдугаар сарын 30-нд Улаанбаатар-Сидней чиглэлд Австралид байгаа нийт 1470 иргэнийг татан авах юм.

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу гадаад улсад байгаа эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг татан авах ажиллагааг 2020 оны нэгдүгээр сарын 28-аас эхлэн зохион байгуулж, долдугаар сарын 24-ны өдрийн байдлаар 14 мянга 371 иргэнийг агаарын, газрын, төмөр замын тээврээр татан аваад байна.

 

Comments are closed.

Холбоотой мэдээ

Хөвсгөл аймаг 18 сумандаа бяслагийн үйлдвэртэй болно

Ирэх онд Хөвсгөл аймагт 447.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 90 төсөл, арга хэмжээ хэрэгжинэ. Тодр

2023-11-16

Урт цагааныг нурааж, дахин төлөвлөлт хийнэ

НЗДТГ Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн зам, талбай, барилгажилттай холбоотойгоор иргэдээс www.ula

2023-11-03

Хэнтийн зам дээр машин жолоодсон хүүхдийн аавыг 100 мянгаар торголоо

ЕБС-ийн ариун цэврийн өрөөнд хяналтын камер байршуулсан, өсвөр насны хүүхдүүд машин жолоодож, замын

2023-10-16