Зурхай: Өнөөдөр үс засуулахад бие эрхтний хүч сайжирна

2020-07-24 0

Өнөөдөр аргын тооллын 2020 оны долоодугаар сарын 24. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн зуны адаг харагчин хонин сарын Билгийн тооллын 4. Сугар гараг. Бага морь одтой, зургаан цагаан мэнгэтэй шар луу өдөр.

Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Сансар
Суудал:  Гал

Өдрийн наран 5 цаг 19 минутад мандан, 20 цаг 38 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн.

Гүүр тавих, газар ухах, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна.

 

Comments are closed.

Холбоотой мэдээ

Хөвсгөл аймаг 18 сумандаа бяслагийн үйлдвэртэй болно

Ирэх онд Хөвсгөл аймагт 447.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 90 төсөл, арга хэмжээ хэрэгжинэ. Тодр

2023-11-16

Урт цагааныг нурааж, дахин төлөвлөлт хийнэ

НЗДТГ Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн зам, талбай, барилгажилттай холбоотойгоор иргэдээс www.ula

2023-11-03

Хэнтийн зам дээр машин жолоодсон хүүхдийн аавыг 100 мянгаар торголоо

ЕБС-ийн ариун цэврийн өрөөнд хяналтын камер байршуулсан, өсвөр насны хүүхдүүд машин жолоодож, замын

2023-10-16