Tцэг эхтэйгээ амарч явахдаа Туул голд осолдсон 11 настай хүүхдийг найм дахь өдрөө эрэн хайж байна. Ослын дуудлага долдугаар сарын 14-нд Онцгой байдлын газарт ирснээс хойш хүүг эрэн хайж байна. Аврах ангийнхан “Баянзүрхийн гүүр”, “Минж үржүүлэг”, “Энгэр шанд”, “Баянзүрх хайрхан”, “Могойтын дэнж”, “Гачуурт”, “Сүлжмэл” гэдэг газар хүртэл 145 км-т завиар явж, 50 удаа шумбалт хийсэн ч хүүг олоогүй тул эрлийн ажиллагааг өчигдөр /2020.07.20/ 21.00 цагт түр зогсоож, өнөө өглөө дахин үргэлжлүүлжээ.
Он гарснаас хойш өнөөдрийг хүртэл усны ослоор 20 хүн энджээ. Үүний дийлэнх нь бага насны хүүхэд байгаа нь эцэг эхчүүдийн хараа хяналт сул байгаатай холбоотой тул бага насны хүүхдэдээ анхаарал хандуулахыг НОБГ-аас анхааруулж байна.