
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу БНХАУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан 157 иргэнийг Замын-Үүд суманд зохион байгуулалттайгаар татан авах үйл ажиллагаа хийгдэж байна. БНХАУ-аас эх орондоо ирж байгаа иргэдээс одоогийн байдлаар 37 хэмээс дээш биеийн халуунтай сэжигтэй хоёр тохиолдлыг Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өглөө.
Монгол Улсын Шадар сайд, МХЕГ-ын даргын тушаалын дагуу Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж зорчигчдын биеийн халууныг нэг бүрчлэн хэмжин, “Эрүүл мэндийн мэдүүлэг”-ийн хуудсаар асуумж авч, тээврийн хэрэгсэл, гар тээшинд халдваргүйжүүлэлт хийн ажиллаж байна.