Баянжаргалан сумын нутаг дэвсгэрээс 196 ш байлдааны бөмбөг, сум олж устгалаа

2020-05-26 0

Төв аймгийн Баянжаргалан сумын цагдаа Б.Соронзонбат  2020 оны 04 сарын 30-ны өдөр албан үүргээ гүйцэтгэх явцдаа сонор сэрэмжтэй байж сумын төвд эзэнгүй балгас дотор цэнэгтэй байлдааны онгоцны пулемётны сум байхыг илрүүлжээ.

Улмаар дуудлага өгсний дагуу Зэвсэгт Хүчний Жанжин Штабын даргын тушаалаар томилогдсон тэсэрч дэлбэрэх зүйлийн хайгуул устгалын бүлгийнхэн хамгаалалтад авч, аюулгүй байдлыг ханган хамтран ажилласнаар тус сумын нутаг дэвсгэрээс ФАБ-250 маркийн байлдааны онгоцноос хаях зориулалттай цэнэгтэй бөмбөг 12 ширхэг, 30мм-ийн онгоцны пулемётны сум таван ширхэгийг илрүүлжээ.

Цагдаагийн ахлах ахлагч Б.Соронзонбат нь цагдаагийн байгууллагад 18 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд энэ удаа Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Цагдаагийн гавьяа тэмдгээр шагнасан юм.

Одоогоор Баянжаргалан сумын нутаг дэвсгэрт Зэвсэгт хүчний 084-р ангийн алба хаагчид 28 хүний бүрэлдэхүүнтэй очиж ажиллан 196 ширхэг байлдааны бөмбөг, сум илрүүлэн одоогоор устгах ажиллагаа үргэлжилж байна.

Тус газарт хуучин ЗХУ-ын нисэхийн цэргийн анги байрлаж байжээ. Хэрэв эдгээр галт хэрэгслийг илрүүлээгүй бол ойролцоох амьдарч байгаа ард иргэдийн амь насанд ноцтой аюул учрах байжээ.

Comments are closed.

Холбоотой мэдээ

Ногоон автобусны хэрэг мандаасан “Тэнүүн огоо” ХХК-ийн ₮75 тэрбумын хөрөнгийг нийслэл “авна”

НИТХ-ын ээлжит бус XIX хуралдаан дөрөвдүгээр сарын 29-нд боллоо. Хуралдаанаар “Тэнүүн-огоо” ХХК-ийн

2024-04-30

Монголын эрс тэс уур амьсгалд чанараараа туршигдаж баталгаажсан адууны арьсан “Хөөндий” гутал

Цаг уурч, тэнгэр шинжээчид энэ өвлийг эхэн сараасаа хүйтэрч, цас ихтэй  олон жилийн дунджаас хүйтэн

2023-11-03

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улсын 817 жил, Үндэс

2023-07-12