Т.Дэлгэрмөрөн Д.Лакшми охинтойгоо уулзлаа

2020-03-20 0

МУСТА Т.Дэлгэрмөрөн эхнэр Т.Ананда нарын үл ойлголцох байдал даамжирч Х.Ананда есөн сартай охиноо авч явсан. Дуучин залуу өнгөрсөн хугацаанд нялх охиноо хаана, ямар газар хэрхэн амьдарч байгааг тогтоолгох, мөн хүүхэдтэйгээ тодорхой хугацаанд уулзаж байх хүсэлтээ мэргэжлийн байгууллагуудад удаа дараа гаргасан билээ. Түүний хүсэл зорилго өнөөдөр биелэлээ олжээ. Т.Дэлгэрмөрөн Д.Лакшми охиндоо цагаан сард зориулан урлуулж хадгалсан дээлээ өгчээ. Тэрбээр нүүр номондоо ийнхүү бичжээ.

Хүүхэд хөгжлийн төв”газрын хамт олон болон хууль сахиулах албаны мэргэжилтэн,албан хаагчиддаа баярлан талархаж байгаагаа МУСТА Т.Дэлгэрмөрөн охин Д.Зөөлөнсий, Д.Лакшми нарынхаа өмнөөс илэрхийлж байна.???Удтал хүлээж хуулиа дээдлэн,хүчирхийлэл үйлдэгч буруу ойлголттой хүмүүсийг,хууль сахиулан хэрэгжүүлүүлж,үр хүүхдүүдийнхээ амьдрах эрхийн төлөө үнэн зүрхээрээ тэмцэж, хүсэж хүлээсэн хөөрхөн үртэйгээ өсөж төрсөн өргөө гэрт нь 4 хөн цаг хамтдаа байж эрхэлэлдэн сэтгэлийн анираа үргээлээ бид.???Бидэнд хэрэгтэй байсан зүйл бол ердөө л үр хүүхдийнхээ амьдрах эрхийг хамгаалан учран золгох явдал байлаа.Ингэхийн тулд бүхэл бүтэн нэг сар арван зургаан хоног шар махтайгаа хатаж Монгол улсын хуулийг хүндэтгэн дээдлэж,тэвчиж тэмцэж хүлээсэн билээ.???
Бидний амьдрах эрхийг хуулиар батлан хамгаалж хэрэгжүүлэх ажил явдал амархан байсангүй.Та бүхэндээ дахин талархая.???
Бурууг ухааруулж бусдын сайн сайхан,үнэнч шудрага амьдралын төлөө тэмцэх миний шийдвэр дөнгөж эхлэж байна.???
Үүнээс цааш хэлс хэрэгт гүтгэгдэн доромжлуулж,алдагдсан нэр төр,ашиглуулж хууртсан хөрөнгө,алга болсон бүхнийгээ байсан байранд нь буцааж сэтгэлээ амраана.???Хүн нэг л амьдрахдаа хүлээсэн үүрэг хариуцлага,үнэн амьдралаа бусдын сайн сайхны төлөө зориулж улс Монголоо чимэж амьдрах ёстой билээ.???Элэг бүтэн энэрэнгүй цагаан сэтгэлтэй бүх ах дүүстээ бидний зүгээс аз жаргал хүсэн ерөөе өө.???Монгол улс задарсан охид бүсгүйчүүд, завхарсан эрчүүдийн булингарт амьдралыг хумих цаг нь болсон байна.Энэ бүхний гол буруутан бол тэднийг төрүүлж өсгөн хүмүүжүүлэх ёстой байсан эцэг эхийн хариуцлаггүй алдаа байдаг гэдгийг яс махаараа мэдэрлээ.Үр удмаа хайрлан сахиж хамгаалцгаая.???
МУСТА Т.Дэлгэрмөрөн

Comments are closed.

Холбоотой мэдээ

Далд уурхайн туузан дамжуургын ажил 75 хувьтай үргэлжилж байна

"Оюу толгой" ХХК гуравдугаар улирлын тайлангаа танилцуулсан байна. Гуравдугаар улирлын хэмжээнд 18 х

2023-11-16

Хордсон сурагчдын эцэг, эх: Бохирын цооног цоорч хордсон байж магадгүй, дүгнэлтээ хурдан гаргаад өгөөч

18 дугаар сургуульд хордсон хүүхдүүдийн эцэг эхийн төлөөлөл нөхцөл байдал ямар байгаа талаар Эх, Х

2023-10-16

Зэсийн олборлолт өмнөх оноос 40 хувиар өсчээ

“Оюу толгой” 2023 оны хоёрдугаар улирлын тайлангаа танилцууллаа.  Үйлдвэрлэлийн мэдээллээс онцлох

2023-07-31