
Жил бүрийн 3 сарын сүүлийн долоо хоногт Америк, Канад, Англи, Австрали зэрэг улсуудад “CREATIVE ART THERAPY WEEK” -ийг тэмдэглэн өнгөрүүлдэг байна.
Монголын урлагийн сэтгэл заслын мэргэжлийн холбоо олон улсын Бүтээлч арт терапи өдрүүд үйл ажиллагаанд нэгдэж 3 сарын 16-25-ны хооронд #БҮТЭЭЛЧ_АРТ_ТЕРАПИ ӨДӨР-ийг Монголдоо анх удаа зохион байгуулж байна.
Бүтээлч өдрүүдээр, арт терапи онлайн мэдээлэл, асуулт хариулт, шинжлэх ухааны нотолгоонд суурилсан судалгааны тайлан болон үйлчлүүлэгчдийн сэтгэгдлээс хуваалцах зэрэг олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулна.
Бүтээлч өдрүүдэд хэн бүхэнд нээлттэй бөгөөд Монголын урлагийн сэтгэл заслын мэргэжлийн холбоотой хамтран ажиллах боломжтой. Бид арт терапи ойлголт, мэдээллийг дараах байдлаар хүргэж байна. Мөн та Mongolian Professional Art Therapy Association хуудас болон 9912-2858 дугаараас дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.