
Улсын онцгой комиссын ээлжит хуралдаанаар дараах шийдвэрийг гаргалаа.
Орон нутгийн замыг гуравдугаар сарын 3-ны өглөөний 06.00 цагт нээнэ. Хяналт шалгалт хэвээр байх тул иргэд онцын шаардлагагүй бол хот хооронд зорчихгүй байхыг санууллаа. Экспортын ажлууд гуравдугаар сарын 15-нд эхэлнэ. Улаан-Үд, Эрхүү-Улаанбаатар чиглэлийн нислэгийг гуравдугаар сарын 11-нийг хүртэл цуцалсан. Эрсдэлтэй бүсээс ирж байгаа зөвхөн монгол иргэд агаарын, төмөр замын, авто замын гэсэн гурван урсгалаар орж ирэх боломжтой болохоор ирээд 14 хоног тусгаарлалтад орно. Сүхбаатар, Алтанбулаг, Буянт-Ухаа боомтоор орж ирэх боломжтой. БНСУ, Япон, Иран, Итали коронавирусийн голомтод бүс болоод байгаа учраас тэндээс ирж байгаа иргэд эрүүл мэндийн үзлэгт орж, 14 хоног зайлшгүй тусгаарлагдах юм байна.