Өвөрлөгч ахан дүүсийн Х.Баттулгад зориулж бичсэн шүлэг

2020-03-01 0

Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д эгзэгтэй эрсдэлтэй цаг үеэр айлчилж , халдварт өвчнийг эрсдэл багатай давахыг хүсч 30 мянган хонь бэлэглэсэн. Энэхүү  үйл явдлаар бахархаж баярласан Өвөрмонгол найрагч  н.Эрдэнэ “Андын сэтгэл” нэртэй шүлэг зохиож нийтэлсэн байна.

“Андын сэтгэл”
Гандал хагсралд бороо орохыг рашаан гэнэ
Гачиг төвөгт гар сунгахыг анд гэнэ
Галбыг гийгүүлэх нарны гэрлийг өдөр гэнэ
Гамшгаас туслах халуун сэтгэлийг найз гэнэ

Өөрөө ядуу ч бусдад туслахыг өгөөмөрч гэнэ
Өерхэг санаатай хайрын халамжлалыг нөхөрсөг гэнэ
Үнэнч ариун аруухан бодлыг чигч гэнэ
Өршөөл журмаар дэлхийд бахархагдахыг Монгол гэнэ

Хан дэлхийг чимэглэн дэлгэрэхийг цэцэг гэнэ
Хамаг улсаа төлөөлж харилцахыг тэргүүлэгч гэнэ
Харь гүрнээс тэргүүлсэн тохинуулагчийг Баттулга гэнэ
Хамтралцал харилцаагаа улам сайжруулсныг Монгол улс гэнэ.

Comments are closed.

Холбоотой мэдээ

Хөвсгөл аймаг 18 сумандаа бяслагийн үйлдвэртэй болно

Ирэх онд Хөвсгөл аймагт 447.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 90 төсөл, арга хэмжээ хэрэгжинэ. Тодр

2023-11-16

Урт цагааныг нурааж, дахин төлөвлөлт хийнэ

НЗДТГ Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн зам, талбай, барилгажилттай холбоотойгоор иргэдээс www.ula

2023-11-03

Хэнтийн зам дээр машин жолоодсон хүүхдийн аавыг 100 мянгаар торголоо

ЕБС-ийн ариун цэврийн өрөөнд хяналтын камер байршуулсан, өсвөр насны хүүхдүүд машин жолоодож, замын

2023-10-16