
Хүн төрөлхтөн шинэ төрлийн халдварт вирусын тархалтад өртөж түгшүүрлэж буй энэ цаг үед МУ-ын ерөнхийлөгч Х.Баттулга тахлын голомт болсон БНХАУ-д айлчилж улмаар урд хөршид 30 мянган толгой хонь тусламж болгон өгөхөө амалж баталгаажуулаад ирсэн.
Хүнд хэцүү цаг үед монгол хүний зоримог, уужуу талибуу ухааныг нийтэд таниулсан Монголын улсын ерөнхийлөгч Х.Баттулга дэлхий нийтийн анхаарлыг татаад байна. БНХАУ дахь айлчлалаасаа буцаж ирээд сайд нарын хоёрдугаар эмнэлэгт тусгаарлагдан ажиглалтад буй ерөнхийлөгчид Увс аймгийн ИТХ, засаг дарга 1000 хонь хандивлахаар шийдвэрлэснээ албан бичгээр мэдэгдлээ.
Тэд “… Ажлыг тань дэмжиж Увс нутгийн ажилсаг бүтээлч малчдаасаа БНХАУ-ын ард түмэнд 1000 хонь хандивдах болсныг уламжилж байна” хэмээн мэдэгджээ.