
Гэмт хэрэг, зөрчил, гал түймэр, гамшиг осол, эмнэлгийн түргэн тусламжийн дуудлага мэдээллийг хүлээн авах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас Улаанбаатар хотод оршин суудаг 2744 иргэний утасны дугаар бүхий мэдээллийг шилжүүлэн авсан байна.
Ингэснээр уг бүртгэлтэй иргэдээс богино мессежээр дуудлага, мэдээлэл хүлээн авах програм хангамж боловсруулан, 2020 оны хоёрдугаар сарын 27-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаанд нэвтрүүлж сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй иргэдээс яаралтай тусламжийн дуудлага мэдээлэл авах боломжтой болжээ.