
Баталгаагүй, чанарын шаардлага, стандарт хангаагүй даавуун маскууд нь эсрэгээрээ хүний биед олон сөрөг үр дагаварыг бий болгодог аж. Энэхүү эрсдэлийг бууруулах зорилгоор Монгол Улсын эрүүл мэндийн яам, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмч мэргэжилтнүүд, Онцгой байдлын ерөнхий газар, Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн “ЭМ” холбоо, Оёдлын салбарын нэгдсэн мэргэжлийн холбоо, түүний гишүүн оёдлын үйлдвэрүүд хамтран ариутгасан, шууд хэрэглэх цэвэр маск үйлдвэрлэж эхлээд байна.
Дээрх байгууллагуудын 2020 оны 02-р сарын 20 ны өдрийн хуралдаанаар амны хаалтны стандартыг баталж, үнийн хөөрөгдөлгүй ард иргэдэд нийлүүлэх зорилгоор 1-3 ширхэгээр савлан зах зээлд нийлүүлж эхэлжээ.
“Ухань Вирус Cудлалын Хүрээлэн”-д ажилладаг америк, солонгос эмч нарын гаргасан зөвлөгөөгөөр корона вирусын эсийн хэмжээ 400-500nm буюу ширхэг том учраас N95 стандартын маск төдийгүй энгийн хамгаалалтын маск ч бүрэн шүүх (filtering) буюу хамгаалж чадна. Жишээлбэл N95 маск нь вирусыг нэвтрүүлэхгүй 6 цаг хамгаалж чадах бол бусад энгийн маск 2 цаг хүртэл нэвтрүүлэхгүй барих боломжтой талаар дурьдсан байна.
Илүү тодорхой мэдээллийг Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн “ЭМ” холбоо, 99900458 дугаараас лавлана уу.