
Халдваргүйтгэл хийх ариутгалын бодисны тасалдал үүсээд байгаа нөхцөлд спирт, архины үйлдвэрүүдийн түүхий эдийг архи биш ариутгалын бодист ашиглах тухай шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргажээ.
Ингэснээр шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдлын үед халдвар хамгааллын ариутгалын бодисуудын хүрэлцээ хангамж хомсдохоос сэргийлж байгаа юм.
Манай улс ариутгалын бодисын түүхий эдийг БНХАУ болон бусад улсаас импортоор авдаг байна.