
Монгол улсын иргэн О Солонгос улсад элэг солиулах мэс засалд орохоор очсон үедээ коронавирусын халдвар авсан байна.
Тэрбээр Кёнги-си хотын Мёнжи эмнэлэгт хорио цээрийн эмчилгээ хийлгэж байгаад таалал төгслөө. Эмчилгээний үед түүний зүрх нь хоёр ч удаа зогссон байна.
Одоо эмч нар түүний нас баралтын шалтгаан нь элэгний өвчнөөс үү, эсвэл вирусын халдвараар уу гэдгийг тогтоохоор ажиллаж байна.
Мёнжи эмнэлгийн ажилтан “Энэ хүний үхэл корона 19-тэй холбоотой эсэхийг бид шалгаж байна” гэж ярьжээ.
Мэдээллийг доорх холбоосоор үзнэ үү.
https://v.kakao.com/v/20200225175552272?fbclid=IwAR2WgtAq6OXLCrP30ybMbMjTrqVff83e1c_zXyHNTFM3aCBJSoKsiRCHUvY