Талийгаач охидын аав ээж хандивын мөнгийг хүүхдийн эмнэлгүүдэд зориулж байна

2020-02-19 0

Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, Их сургуулийн 4 дүгээр гудамжинд бага насны гурван охин хэрэглээний халуун усанд түлэгдэж амиа алдсан харамсалтай хэрэг энэ сарын 06-ны өдөр гарсан.

Тухайн үед охидын аав Өмнөговь аймагт ажилтай, ээжийг нь хичээл амарсан ч цэцэрлэгийн эрхлэгч нь ой тэмдэглэх баярын концерт бэлтгэхээр дуудсан хойгуур охид амиа алдсан юм.

Суултуурын хоолой бөглөрснөөс паар хагарч, улмаас халуун ус асгарахдаа газарт байсан уртасгагч руу орж, охид тогонд цохиулж амиа алдсан. Талийгаач охидын араас Монголчууд харасан гашуудаж, үрсээ алдсан аав ээжид буяны ажлын үеэр хандив цуглуулж тусласан.

Харин  харамсалтай тохиолдлоор эндсэн гурван охины аав, ээж болох Г. Чинбат, Б.Алтанзул нар сайхан сэтгэлт хүмүүсийн илгээсэн хандивын мөнгөөр Улаанбаатар хот ГССҮТ-ийн Түлэнхийн төв, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгуудад хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, цэр соруулах аппарат, утлагын аппарат авч бэлэглэжээ.

 

Comments are closed.

Холбоотой мэдээ

Хөвсгөл аймаг 18 сумандаа бяслагийн үйлдвэртэй болно

Ирэх онд Хөвсгөл аймагт 447.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 90 төсөл, арга хэмжээ хэрэгжинэ. Тодр

2023-11-16

Урт цагааныг нурааж, дахин төлөвлөлт хийнэ

НЗДТГ Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн зам, талбай, барилгажилттай холбоотойгоор иргэдээс www.ula

2023-11-03

Хэнтийн зам дээр машин жолоодсон хүүхдийн аавыг 100 мянгаар торголоо

ЕБС-ийн ариун цэврийн өрөөнд хяналтын камер байршуулсан, өсвөр насны хүүхдүүд машин жолоодож, замын

2023-10-16