Иргэд 2-3 аппликэйшнээс зэрэг зээл авдаг нөхцөлийг нь хаахаар ажиллаж байна

2024-09-04 0

Цахим орчинд үйлдэгдэж буй залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн Цагдаагийн Алба болон Мөрдөн байцаах алба хамтран “Хянамгай байя” аяныг улсын хэмжээнд зохион байгуулж эхэллээ. Аянг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр Санхүүгийн Зохицуулах Хороо (СЗХ)-ноос цахим залилангаас сэргийлэх чиглэлд хэрэгжүүлж буй ажлуудаа мөн танилцуулсан юм.

Эндээс онцолбол, СЗХ-ны Хяналт шалгалт, зохицуулалтын газраас “Финтек зээлийн асуудал манай СЗХ-ны хяналт зохицуулалтын хүрээнд хамаардаг.

Сүүлийн жилүүдэд технологийн асар хурдацтай хөгжлийн нөлөөгөөр санхүүгийн цахим залилан, луйвар өсөх хандлага Монгол Улсад төдийгүй дэлхий нийтэд ажиглагдаж байгаа. Банк Бус Санхүүгийн Байгууллага(ББСБ)-ууд финтек зээлийн үйл ажиллагаа явуулж эхэлсэнтэй холбоотойгоор хууль тогтоомжийн хүрээнд тодорхой нарийвчилсан журмыг батлан мөрдүүлж байна. Тодорхой шаардлагуудыг ч тавьж байгаа. Үүний зэрэгцээ урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд финтек зээл олгохдоо бүртгэх зохицуулалтыг 2022 оноос бий болгоод байна. Мөн үнэлэлт дүгнэлт гаргах Цахим зөвлөлийг ажиллуулдаг. Цахим зөвлөлд төрийн эрх бүхий байгууллагууд болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцдог.

2024 оны II улирлын байдлаар 549 ББСБ үйл ажиллагаа явуулж байгаагаас финтек зээлийн бүтээгдэхүүн бүртгүүлэх зөвшөөрөлд бүртгэгдсэн 56 этгээд бий. Энэ 56 этгээд нь ББСБ-ын салбарын нийт зээлдэгчийн 89 орчим хувийг эзэлдэг. Цаашид СЗХ нь ЦЕГ-тай хамтын ажиллагаагаа улам нягтруулна. Тухайлбал ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газартай хамтраад зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж, цахимаар санхүүгийн үйлчилгээ үзүүлж байгаа этгээдүүдийг илрүүлэх, гарч болзошгүй үр дагаврыг бууруулах, хариуцлага ногдуулах чиглэлээр ажиллаж байна.

Энэ нь технологи ашигласан бүтээгдэхүүн учраас технологиор дамжаад аль болох эрсдэлийг бууруулах, зээлийн скоринг хийх ёстой. Өөрөөр хэлбэл нэг аппликэйшнээс зээл авахад ХУР ДАН системээр холбогдох мэдээллийг иргэний үүргийн дагуу өгөх ёстой. Түүнийг нь үндэслэж тухайн зээлдэгч ямар хэмжээний зээлтэй, хаана ямар өр төлбөртэй вэ, чанартай чанаргүй зээл байна уу зэргийг нь түшиглэж зээлийн хэмжээ тогтоогддог.  Гол зүйл нь финтек зээл авах тохиолдолд харилцагчийн нууцлал буюу өөрийн нууцлалыг хамгаалах асуудал нэгдүгээрт чухал. Хоёрдугаарт зээл авсан этгээдийн хувьд санхүүгийн хариуцлагын асуудал бий. Нэг аппликэйшнээс зээл аваад төд удалгүй нөгөөгөөс зээл авах тохиолдол нэлээд гардаг байсан. Нэг, хоёр магадгүй гурав дахь аппликэйшнээс зээл авдаг асуудлыг аль болох хаах, энэ эрсдэлийг бууруулах чиглэлээр холбогдох зээлийн сангийн үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллагатай нягт хамтран ажиллаж байгаа. Нэг аппликэйшнээс зээл авчхаад Зээлийн мэдээллийн санд бүртгүүлээгүй байхад нь дахиад авдаг тохиолдол бий. Аль болох үүнийг хаахаар ажиллаж байгаа” гэв.

Comments are closed.

Холбоотой мэдээ

Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг эрчимжүүлэх үүрэг өглөө

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны есдүгээр сарын 04-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдв

2024-09-04

Иргэд 2-3 аппликэйшнээс зэрэг зээл авдаг нөхцөлийг нь хаахаар ажиллаж байна

Цахим орчинд үйлдэгдэж буй залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн Цагдаагийн Ал

2024-09-04

Батноров, Норовлин сумад засмал замаар холбогдлоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЖИЛ зорилт

2024-06-24