Даатгуулагч-иргэн эрүүл мэндийн үйлчилгээний талаарх доорх хайлтын программаас ЭМДҮЗ-ийн шинэчилсэн тогтоолд багтах 689 оношноос өөрт хэрэгцээтэй тусламж, үйлчилгээний мэдээллээ авах ба өвчний нэр, онош, тусламж үйлчилгээний төрлөөр хайлт хийх бүрэн боломжтой болжээ.
Иргэн хайлтын программаас өвчний нэр, онош, тусламж үйлчилгээний төрөл зэрэг олон сонголтоор хайлт хийж болох бөгөөд тус тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авах юм. Ингэснээр даатгуулагч та хэрэгцээтэй тусламж, үйлчилгээгээ авахдаа батлагдсан хамтын төлбөрөөс өөр нэмэлт төлбөр төлөхгүй байх цаашлаад эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдэлээс өөрийгөө хамгаалах боломж бүрдэнэ.