Өнөөдөр буюу 2024 оны 6 дугаар сарын 19-нд Улаанбаатар хотод болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна.
- 09:00-17:00 цагт: Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Монголын Хуульчдын холбоотой хамтран иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг зохион байгуулна. Өдөрлөг нийслэлийн Үйлчилгээний нэгдэн төвийн Дүнжингарав, Драгон, Мишээл, Сэлбэ, Баянгол, Баянхошуу салбарт болно.
- 11:00 цагт: Яармаг дахь нутгийн захиргааны цогцолборт Төрийн албаны тусгай шалгалт болно.
- 11:00 цагт: ХЭҮК УИХ-ын ээлжит сонгуулиар хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлд хяналт тавин ажиллах талаар хэвлэлийн хурал хийнэ.
- 11:30 цагт: Үндэсний мэдээллийн төвд Гэр хорооллын хөгжлийн намаас гэр хорооллын айл өрхүүдийн эрхийг хамгаалах талаар улс төрчдийн өгч буй амлалтын талаар мэдээлэл хийнэ.
- 11:00 цагт: Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Үндэсний эвслээс жагсаалтаар нэр дэвшигч Н.Хулангийн нэр дэвших эсэхийг шийдэх шүүх хурал болно.
- 12:00 цагт: “Чингис хаан”-ы үндэсний музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын үзэсгэлэнг 2025 оны I улиралд багтан Чехийн Прага хотын Үндэсний музейд дэлгэхээр болсонтой холбогдуулан “Хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурна.