Монголын эдийн засагт үүр хаяарлаа

2023-03-13 0

Оюу толгойн гүний уурхай олборлолт хийж эхэлсэн гуравдугаар сарын 13 бол түүхэн өдөр учраас “Эдийн засагт үүр хаяарлаа” хэмээн тодотгож байна.

Дэлхийд дөрөвдүгээр бичигдэх томоохон хэмжээний мега төсөл Монголд амжилттай хэрэгжиж, өнөөдрөөс үйл ажиллаагаагаа жигдэллээ. Өөрөөр хэлбэл өнөөдрөөс эхлэн Оюу толгой өдөрт 95 мянган тонн хүдэр олборлож, борлуулалтын орлого нь 2-3 дахин өснө. Оюу толгой ордын хүдрийн биетийн 80 хувь нь гүнд оршдог гэхээр гүний уурхай ашиглалтад орсноор бүтээмж тэр хэмжээгээр нэмэгдэнэ.

“Рио Тинто” группийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм “Гүний уурхайн олборлолтыг эхлүүлснээр бид ирэх сар, жилүүдэд үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийн сацуу хамтын замналдаа нэгмөр анхаарах боломжтой боллоо. Зүтгэл шаардсан хүнд ажлууд биднийг хүлээж буй нь гарцаагүй. Оюу толгой бол аюулгүй ажиллагааны үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлдэг уурхайнуудын нэг. Энэ бол бахархалтай амжилт. Өнгөрсөн хугацаанд олон мянган монгол залуус, олон орны мэргэжилтнүүд гүний уурхайг бүтээхээр хичээнгүйлэн ажиллалаа. Хамгийн чухал нь бидэнтэй ажиллаж, халуун дулаанаар хүлээж авсан Ханбогд сум, Өмнөговийн иргэдэд баярлалаа. Дээд түвшний дэвшилтэт технологийн уурхайгаас олборлосон зэсээр бид ирээдүйд нүүрстөрөгчийн ялгарал, шингээлтийг тэнцвэржүүлнэ. Монгол Улсад үр шимийг бий болгоно” гэж хэллээ.

 

Comments are closed.

Холбоотой мэдээ

Хөрөнгийн зах зээлийн мэдээлэл өгөх “Нэг цэгийн үйлчилгээ” нээгдлээ

Санхүүгийн зохицуулах хороо, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Хөрөнгийн бирж болон ү

2024-04-27

$1.1 тэрбумыг өндөр хүүтэй зээлэхийг “Рио Тинто” дэмжиж байна

“Оюу толгой” төсөл далд уурхайн бүтээн байгуулалтаа 2024 оныг дуустал үргэлжлүүлэхийн тулд дахин 1.1

2023-11-04

Орон сууцны м.кв-ын үнэ 3.4-3.8 сая байна

Улаанбаатар хотын орон сууцны үнэ 2023 оны 9 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 9.3 хувиар, өмнөх сараас

2023-10-16