Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдэх Оюутолгойн гүний уурхай

2023-03-14 0

Оюутолгойн гүний уурхайн олборлолтыг албан ёсоор эхлүүлээд байна. Ингэснээр дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдэх томоохон орд хэмээн нэрлээд буй.

Оюу толгойг дэлхийн “ТОП-4”-т эрэмбэлүүлэх гүний уурхайн онцлох тоо, баримтууд:

  • Оюутолгойн ордын нийт нөөцийн 80 гаруй хувь нь газрын гүнд оршдог
  • Олборлолтын арга: Блокчлон олборлох
  • Үйл ажиллагаа: Гүний уурхай нь 12 цагийн хоёр ээлжээр, жилийн 365 өдөр ажиллана
  • Туузан дамжуулагчийн нийт урт нь 13.2 км буюу Сүхбаатарын талбайгаас Толгойтын өртөө хүрэх зайтай тэнцэнэ
  • Хамгийн гүн босоо ам нь “Блю Скай” цамхгийг 12 давхарласантай дүйцнэ
  • Хюго Дамметт ордын хойд бүсэд баригдах хонгилын нийт урт нь 203 км гаруй байна (ихэнх хэсэгтээ 5.5 метр өндөртэй, таван метр өргөнтэй)
  • Гүний уурхай ашиглалтад орж бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр нэг жилд олборлосон баяжмалд агуулагдах зэсийн хэмжээ 550 мянган тоннд хүрч, дэлхийд эхний дөрөвт эрэмбэлэгдэх төлөв бий

Тэгвэл Оюутолгойн ордын өмнө буюу эхний гуравт ямар ордууд багтсаныг хүргэе.

  1. Эскондида, Чили. 1 156 мянган тонн

Испани хэлний “нуугдмал” гэсэн утга илэрхийлэх үгээр нэрлэгдсэн “Эскондида” уурхай 1990 онд ашиглалтад орсон бөгөөд дэлхийн хамгийн том, хамгин их нөөцтэй орд дээр байгуулагдсан гэдгээрээ алдартай. Тус уурхай 2020 онд  1 156 мянган тонн зэс үйлдвэрлэсэн нь дэлхийн нийт олборлолтын 6 хувь болжээ. Уурхайг BHP (57.5 хувь), Рио Тинто (30 хувь), Жапан Эскондида (12.5 хувь) эзэмшдэг.

2. Сан Висенте, Чили 694.7 мянган тонн

Чилийн Потоси хотод байрладаг Сан Висенте уурхай зэс олборлолтоороо дэлхийд хоёрдугаарт жагсдаг. Сан Висенте уурхай нь Pan American Silver корпорацын эзэмшилд байдаг.

3. Коллахуаси, Чили. 629 мянган тонн.

Англо-Американ (44%), Гленкор (44%), Мицуи (12%) хамтран эзэмшдэг Коллахуаси бол олборлолтын хэмжээгээр Чили болон дэлхийд хоёрт бичигдэхээр их олборлолт хийжээ. Далайн түвшнээс дээш 3000-5000 метрт орших ордыг түшиглэн байгуулсан энэ уурхайгаас гаргасан баяжмалын ихэнх нь БНХАУ-д эцсийн боловсруулалтад ордог.

Харин дөрөвдүгээрт Чилийн Качапоал дахь Эль Тениенте уурхай 463 мянган тонн нөөцтэйгөөр эрэмбэлэгддэг байв. Тэгэхээр Оюутолгойн олборлолт эхэлбэл нэг жилд олборлох хэмжээ 550 мянгад хүрснээр дэлхийд дөрөвдүгээрт жагсах юм.

Comments are closed.

Холбоотой мэдээ

Оюу Толгой эхний гурван улиралд далд уурхайгаас 127,419 тонн зэс олборложээ

Оюу Толгойн Далд уурхайн олборлолт энэ оны гуравдугаар сард эхэлсэн билээ. Үйл ажиллагаа эхэлснээс х

2023-11-09

Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдэх Оюутолгойн гүний уурхай

Оюутолгойн гүний уурхайн олборлолтыг албан ёсоор эхлүүлээд байна. Ингэснээр дэлхийд дөрөвдүгээрт эрэ

2023-03-14

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ТАЙ ХОЛБОГДОХ ТӨРИЙН НУУЦЫН ЗЭРЭГЛЭЛТЭЙ 9 ГЭРЭЭГ НУУЦААС ГАРГАЖ, ИЛ ТОД БОЛГОЛОО

Засгийн газрын 2022 оны 362 тоот тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК дээр хадгалагдаж буй нууцад хам

2022-12-09