Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар усны салбарын үндэсний чуулган зохион байгуулна

2023-03-20 0

2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр тохиох Дэлхийн усны өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар “Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганыг 2023 оны 03 дугаар сарын 20-24-ний өдөр зохион байгуулна.

ЧУУЛГАНЫГ УГТАЖ:
  • “Газрын доорх усны нөөц ба тулгамдсан асуудлууд” сэдэвт салбар хуралдаан 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр,
  • “Гадаргын усны нөөц ба тулгамдсан асуудлууд” сэдэвт салбар хуралдаан 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр,
  • “Усны салбарын эрх зүйн орчин ба тулгамдсан асуудлууд” сэдэвт салбар хуралдаан 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд 09:30-13:00 цагт болно.

Харин “Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганыг 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Корпорэйт конвеншн центр-т зохион байгуулна.

Хүн ам, үйлдвэр, байгууллага, аж ахуйн нэгжүүдийг баталгаатай, хүрэлцээтэй усаар найдвартай хангах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, экосистемийн тэнцвэрт байдлыг тогтвортой хадгалахад чиглэсэн бодлого хэрэгжүүлж, усны нөөцийг хамгаалах, хэмнэлттэй, зүй зохистой ашиглахад талуудын оролцоог ханган, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Усны газар хамтран зохион байгуулах чуулганд усны салбарын төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэн, судлаачид болон иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, олон улсын төсөл, хөтөлбөрийн төлөөлөл бүхий 800 гаруй хүн оролцоно.

Монгол Улсын нутаг дэвсгэрийн 77 орчим хувь нь цөлжиж, доройтсон бөгөөд 2022 оны байдлаар 362 гол, горхи, нуур, тойром, булаг, шанд ширгээд байна.

Comments are closed.

Холбоотой мэдээ

Монголын хүйтний нөхцөлд чанараа туршигдаж баталгаажсан адууны арьсан “Хөөндий” гутал

Цаг уурч, тэнгэр шинжээчид энэ өвөл эхэн сараасаа хүйтэрч, цас ихтэй  олон жилийн дунджаас хүйтэн ул

2023-11-03

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улсын 817 жил, Үндэс

2023-07-12

Ардын хувьсгалын 102 жилийн ойн Улсын баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд Улсын гарьд М.Бадарч түрүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр зарлиг гаргаж, Тулгар төрийн 2232 жил, Их Монг

2023-07-12