Хордсон сурагчдын эцэг, эх: Бохирын цооног цоорч хордсон байж магадгүй, дүгнэлтээ хурдан гаргаад өгөөч

2023-10-16 0

18 дугаар сургуульд хордсон хүүхдүүдийн эцэг эхийн төлөөлөл нөхцөл байдал ямар байгаа талаар Эх, Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв(ЭХЭМҮТ)-ийн гадна мэдээлэл өглөө.

Тэд “Есдүгээр сарын 21-ний өдөр 54 хүүхэд ангидаа сууж байхдаа хордсон. Хүнд, хөнгөн хамаагүй хордсон 54 хүүхдийн хордлого өнгөрсөн долоо хоногийн 12-ны өдөр хот даяар нефтийн бүтээгдэхүүн дэгдэхэд сэдэрсэн. Хүүхдүүд юунаас болж хордсоныг мэдэхийг хүсэж байна. Энэ ажлыг холбогдох мэргэжлийн байгууллагууд нь яаралтай шалгаж дүгнэлтээ танилцуулах хэрэгтэй. Найман хүүхэд эмнэлэгт хэвтэж байсан. Өнөөдөр дөрөв нь эмнэлгээс гарч байгаа. Гэхдээ хүүхдүүд ахиж ямар нэгэн байдлаар хий мэдэрвэл сэдэрдэг гэсэн. Тэгэхээр насан туршдаа астматай болох магадлалтай байгаа. Хүүхдүүдэд зөвхөн хордлогын эмчилгээ л хийсэн.

Хүүхдүүдийн цагдаад өгсөн мэдүүлгээс харахад ангийн хойноос өмхий үнэртсэн гэсэн. Тэгэхээр бохирын цооног цоорч хүүхдүүд хордсон байх магадлалтай. Гол нь яг юунаас болж хордсоныг тодорхойлж оношилмоор байна. Бизнесийн дээд сургуулийн барилга нь актлагдчихсан, бохирын цооног нь цоорсон бол асуудлаа шийдэх хэрэгтэй. Эцэг, эхчүүд хувиасаа мөнгө гаргаад тухайн сургуулийн агаарын чанарын индексийн хэмжүүлмээр байгаа. Эмнэлгээс гарсан хүүхдүүдэд сармистай шөл өгөхөд шууд бөөлжиж байна.

Хан-Уул дүүргээс газын шинжилгээний хариу гараагүй гэсэн. ЭХЭМҮТ-ийн шинжилгээгээр газ гэж гараагүй. Шүүх шинжилгээний хариунаас хамаарч ямар эмчилгээ хийхээ тодорхойлно гэсэн. Юунаас болж хордсоныг мэдэхгүй байгаа учраас одоо хүртэл эмчилгээ хийгдэхгүй цаг алдаж байна. Эцэг, эхчүүд судлаач нартай холбогдоход хүхэрт хордсон байвал төв мэдрэлийн системд нөлөөлдөг гэсэн.20 гаруй хоноход хүүхдүүдийн эрүүл мэнд гарсан зовуурь нь нэмэгдэж байна. Гар хөл бадайрах, толгой эргэх, бөөлжих, хөл туйвах шинж тэмдэг илэрч байна. Тэгээд ийм жаахан хүүхдүүдийг тамхи татсан, газ үнэрлэсэн зэргээр гүтгэсэн мэдээлэл гарч байна. Хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагууд яагаад юу ч дуугарахгүй байгаа юм” гэлээ.

Б.Нина

Comments are closed.

Холбоотой мэдээ

Хамба Д.Жавзандорж: Бурхны сургаал номлолыг эх хэлээр унших, судлах боломжийг нэмэгдүүлнэ

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн төвийн Тэргүүн их хамба лам, 30-р Номун хан, гэ

2023-11-18

$1.1 тэрбумыг өндөр хүүтэй зээлэхийг “Рио Тинто” дэмжиж байна

“Оюу толгой” төсөл далд уурхайн бүтээн байгуулалтаа 2024 оныг дуустал үргэлжлүүлэхийн тулд дахин 1.1

2023-11-04

Дарамтлуулсан гэх Д.Мөнх-Эрдэнийг Улаанбаатар хот дахь хорих анги руу шилжүүлжээ

Сэлэнгэ аймаг дахь 413 дугаар хорих ангид хоригдон ял эдэлж буй Д.Мөнх-Эрдэнэ бусдад зодуулсаны улма

2023-11-03