“ИНЭЭМТГИЙ ХҮН” визуал драмын жүжиг нээлтээ хийлээ

2023-03-06 0

 

Бид уйлж ирээд Ёолж буцдаг… Тэгэхээр инээж амьдрах л үлдэж байна. ИНЭЭМТГИЙ ХҮН визуал драмын жүжиг нээлтээ хийлээ.

Францын алдарт зохиолч Виктор Хюгогийн туурвисан бүтээлүүдийн ноён оргил болох “Инээмтгий хүн” романыг Pro театрын уран бүтээлчид тайзны бүтээл болгон туурвижээ.

Тус жүжгийг өчигдөр Оросын соёл шинжлэх ухааны төв буюу РЦНК-д нээсэн бөгөөд дөрөвдүгээр сарын 2-ныг дуустал тоглох юм.

Жүжгийн үйл явдал нь XVII-XVIII зууны зааг үед Англид өрнөнө. Энэ зохиолд Лорд Линней Кленчарлийн азгүй хайр дурлал, золгүй хувь тавиланг зүрх шимширмээр өгүүлсэн байдаг бөгөөд тэрээр юу ч мэдэхгүй нялх багадаа муу хүмүүсийн гарт орж үзэшгүй муухайгаар зэрэмдэглүүлэх ба Гуинплен хэмээх нэр зүүж хэрмэл жүжигчин болдог.

Гуинплений бага байхдаа олж амийг нь аварсан сохор охин Дея өсөж том болоод нэгэндээ хайртай болдог. Үзэшгүй муухай зэрэмдэг болсон Гуинплен, хосгүй гоо үзэсгэлэнтэй боловч сохор бүсгүй Дея нар бие биедээ яг таарч тохирсон хос болно. Хожим нь Гуинплен ховор аз завшаанаар өөрийн Лорд байр сууринд хүрэх боловч энэ нь түүнд сайн юм авчрахгүй.

Ерөнхий продюсер: О.Итгэл /СТА/
Хөгжмийн зохиолч: Дахалэ С.Ж.
Ерөнхий зураач: Б.Анхбаатар
Ерөнхий найруулагч: Б.Даваасүрэн

Дүрүүдэд:

Девид: З.Булган
Баркельфедро: О.Итгэл
Анна: О.Минжинсор
Жозианна: Э.Буд-Эрдэнэ
Хомо: З.Булган
Урсус: Ц.Төмөрхуяг /МУГЖ/
Дея: Т.Энэрэл /СТА/
Гуинплен: Б.Билгүүн

Comments are closed.

Холбоотой мэдээ

“ИНЭЭМТГИЙ ХҮН” визуал драмын жүжиг нээлтээ хийлээ

  Бид уйлж ирээд Ёолж буцдаг... Тэгэхээр инээж амьдрах л үлдэж байна. ИНЭЭМТГИЙ ХҮН визуал д

2023-03-06

Full microsoft office 2016 free. Microsoft Office 2016 Free Download

Looking for: - Download Microsoft Office Preview (bit) for Windows | Click here to Download

2023-01-13

Microsoft onenote 2013 32 bit free.Microsoft Project

Looking for: Microsoft onenote 2013 32 bit free Click here to Download   &nbs

2023-01-13