
Урд хөршид коронавирусийн дэгдэлт тархалт өдөр бүр өсөн нэмэгдэж байгаа энэ өдрүүдэд Гашуун сухайт, Шивээхүрэн боомтуудаар баяжмал болон нүүрс тээвэрлэлт хийгдсээр байна. Хоёрдугаар сарын 08-ны өдрийн байдлаар л гэхэд нүүрсний ачаатай машин 135, ачаагүй машин 131 тус тус нэвтэрчээ. Энэ мэтээр өдөрт 70-100 тээврийн хэрэгсэл, жолооч хилээр нэвтэрч байгаа юм байна.
Хил хаах хүсэлт, хүлээлт иргэдэд байгаа ч хоёр улсын хил гааль, хууль журам, хэлэлцээр тохиролцоо, орлого төсөв зэрэг олон асуудал тодорхой шийдэлд хүрэлгүй өдий хүрлээ гэж жолооч нар ярьж айна.