БНХАУ руу Улсын онцгой комиссын даргын зөвшөөрлөөр зорчино

2020-02-06 0

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Засгийн газрын шийдвэрээр өнөөдрөөс гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл зөвхөн Буянт-Ухаа болон Замын-Үүд боомтоор Монгол Улсын иргэдийг хил нэвтрүүлнэ.

Замын-Үүд-Эрээн чиглэлд ачаа тээврийн галт тэрэг хуваарийн дагуу зорчих бөгөөд зүтгүүрийн бие бүрэлдэхүүн, агаарын хөлгийн багийн гишүүдэд хорио цээр  хамаарахгүй юм байна.

Засгийн газрын шийдвэрээр БНХАУ-тай хиллэдэг агаар, төмөр зам, автозамын бүх боомтоор БНХАУ-ын иргэд болон тус улсын нутаг дэвсгэрээр дамжин ирэх бусад улсын иргэдийг 2020 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс 2020 оны гуравдугаар сарын 2 хүртэл хугацаанд хилээр нэвтрүүлэхийг хориглосон.

Мөн хугацаанд Монгол Улсын иргэд БНХАУ-д зорчихыг хориглоод байгаа. Гэхдээ ажлын зайлшгүй шаардлагаар явах бол Улсын онцгой комиссын даргын зөвшөөрлийг үндэслэн хилээр гаргах юм.

Харин БНХАУ-аас ирэх, мөн тус улсаар дамжин ирж байгаа Монгол Улсын иргэдийг 2020 оны хоёрдугаар сарын 6 хүртэл бүх боомтоор нэврүүлсэн бөгөөд энэ хугацаанд 6,000 гаруй иргэн эх орондоо ирснийг Хилийн мэргэжлийн хяналтын албанаас мэдээлээд байгаа.

ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг “ГХЯ-ны яам хилийн чанадад байгаа монгол иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах, вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр бүх улсад байгаа ЭСЯ-дад чиглэл өгөөд ажиллаж байна.

БНХАУ-аас эх орондоо буцаж ирэх хүсэлтэй иргэдийг бүртгэж байгаа” гэжээ. Хорио цээрийн хугацаанд бараа таваарын импорт, экспортыг хязгаарлахгүй

Comments are closed.

Холбоотой мэдээ

Хамба Д.Жавзандорж: Бурхны сургаал номлолыг эх хэлээр унших, судлах боломжийг нэмэгдүүлнэ

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн төвийн Тэргүүн их хамба лам, 30-р Номун хан, гэ

2023-11-18

$1.1 тэрбумыг өндөр хүүтэй зээлэхийг “Рио Тинто” дэмжиж байна

“Оюу толгой” төсөл далд уурхайн бүтээн байгуулалтаа 2024 оныг дуустал үргэлжлүүлэхийн тулд дахин 1.1

2023-11-04

Дарамтлуулсан гэх Д.Мөнх-Эрдэнийг Улаанбаатар хот дахь хорих анги руу шилжүүлжээ

Сэлэнгэ аймаг дахь 413 дугаар хорих ангид хоригдон ял эдэлж буй Д.Мөнх-Эрдэнэ бусдад зодуулсаны улма

2023-11-03