О.Энхзаяа: Нийслэлийн хэмжээнд 1169 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна

2020-02-03 0

гэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, нийслэлийн Эрүүл мэндийн газрын Нийгэм эрүүл мэндийн бодлогын хэлтсийн дарга О.Энхзаяа нар мэдээлэл хийлээ.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Яаралтай түргэн тусламжийн төвд найман өрх дуудлага өгч эмнэлгийн тусламж,  үйлчилгээ зөвлөмжийг авсан байна.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн “Баянзүрх дүүргийн иргэн шөнийн 02 цагт угаар мэдрэгчийг дуугарах үед унтрааж унтсанаас болж хүүхэд нь хордлогын шинж тэмдэг өгсөн. Зарим иргэд угаар мэдрэгчийг хэрэглэх заавар зөвлөмжийг уншиж танилцаагүйгээс болж угаартах эрсдэлд өртөж байна. Тиймээс иргэд угаар мэдрэгчийг хэрэглэх заавар зөвлөмжийг сайтар дагахыг зөвлөмөөр байна” гэлээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар хамтран шалган нэвтрүүлэх товчоодуудад түүхийн нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажиллаж байгаа өнгөрсөн амралтын өдрүүдэд түүхий нүүрс тээвэрлэж оруулахыг завдсан иргэдийг саатуулж, торгуулийн арга хэмжээг авсан байна. Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд түүхий нүүрсийг Улаанбаатар хотод нэвтрүүлэхгүй байхыг албаныхан санууллаа.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Нийгэм эрүүл мэндийн бодлогын хэлтсийн дарга О.Энхзаяа “Томуу томуу төст өвчлөлийн тархалт өндөр байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 1169 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Коронавирусын халдвар манай улсад бүртгэгдээгүй. Өвчлөл гарсан оронд зорчсон иргэдийг хамгийн түрүүнд ХӨСҮТ-рүү шинжилгээнд хамруулж ажиллаж байна. Ухань хотоос ирсэн иргэдийн шинжилгээний хариу гараагүй байгаа” гэлээ.

Өрхийн эрүүл мэндийн төвүүд иргэдийг аль болох эмнэлгийн байгууллагад ирүүлэхгүй байхад анхаарч, гэрээр эмчлэх, утсаар заавар зөвлөмжийг өгч ажиллаж талаар мөн дурдлаа. Тиймээс иргэд олон нийтийн газраар зорчихгүй байх, томуу, томуу төст өвчин, коронавирусаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хувийн ариун цэврийг сайтар хангахыг зөвлөлөө.

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Comments are closed.

Холбоотой мэдээ

Хаягдсан муур, нохойны асрамжийн газрууд нээнэ

Улаанбаатар хотын ерөнхий менежер М.Баяраа "Хаягдсан нохой муурны асрамжийн газрыг тодорхой байршлуу

2023-11-03

Д.Сумъяабазар: Тэгш, сондгойгоор явуулах шийдвэрийг хэдэн жил ч хамаагүй хэрэгжүүлнэ

Автомашинуудыг наймдугаар сарын 27-ноос есдүгээр сарын 3-ны өдрийг хүртэл улсын дугаарын сүүлийн орн

2022-09-02

Түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд өнөөдөр 60 автобус, цахилгаан хөдөлгүүр бүхий хоёр давхар 10, сургуулийн 20 автобусыг үйлчилгээнд нэвтрүүлж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Зорчигч тээврийн нэгтгэл компанид ажиллав Шинэ сэргэлтийн бодлогын

2022-06-01