БСШУЯ: Телевизүүд хичээлийг ухрааж үзэх боломжоор хангах үүрэг хүлээлээ

2020-01-29 0

БСШУЯ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Яамнаас сургууль, цэцэрлэгийг тодорхой хугацаагаар хаасантай холбогдуулж гуравдугаар сарын 2-ныг хүртэл тодорхой ажил зохион байгуулах төлөвлөгөө гаргасан байна.

Цэцэрлэг, ЕБС-ийн хүүхдүүдийн зуны амралт хугацаандаа дуусгавар болно.

Гуравдугаар улирлын амралтыг нэг долоо хоног болгож, хорио цуцлагдснаас хойш зарим үед зургаан өдрөөр хичээллэнэ.

1-12-р ангийн хичээлийг 12 өргөн нэвтрүүлгийн телевизүүдээр цацаж бусад телевизүүд  давтан гаргах бөгөөд телевизүүд хичээлийг ухрааж үзэх боломжоор хангах үүрэг хүлээжээ.

Харин багш нарт байгаа газраасаа суралцагчидтай боломжтой сувгуудаар  харилцах үүрэг өгсөн бөгөөд хорио цээрийн хугацаанд  багш нарын цалинг нэмэгдэл урамшуулалтай, бүтнээр олгох юм байна. Цэцэрлэг, сургуулийн хувьсах зардлыг олгоно.

Теле хичээлийн тухайд 402 удаагийн 6357 минутын 40 хичээлийг орон даяар хүргэхээр 170 багш бэлтгэлээ хангаж байна. Өдөрт 2-4 хичээлийг тус бүр 10-20 минутын хугацаатай заалгахаар агуулга, хуваарь баталжээ.  Албан ёсны хуваарийг БСШУСЯ-ны вэб сайт, пэйж хуудсаар түгээнэ. Энэ үеэр теле хичээлийг нийгмийн сүлжээгээр хяналтгүй цацах, бага ангийн хүүхдүүдэд сошиал хаяг нээх зэргийг хориглож, цахим орчны халдлагаас хүүхдийг хамгаалах бодлого барьж байна.

Comments are closed.

Холбоотой мэдээ

Мөрийтэй тоглоом зохион байгуулагчидтай хамтран ажилладаг гэх мөрдөгч ажлаа хийж байгаа гэв

ЦЕГ-ын кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас олон нийтэд хандан мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд тус г

2023-11-16

Аравдугаар сард тэтгэвэртээ гарах гэж байгаа захирал Ж.Соронзонг ирэх сард ажлаас нь чөлөөлнө гэж БШУ-ы сайд Л.Энх-Амгалан мэдээллээ

БШУЯ-ны яамны харьяа Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзонг ирэх аравдуг

2022-09-02

Бүгд Найрамдах Социалист Вьетнам улс байгуулагдсны 77 жилийн ойн тохиож байна

Бүгд Найрамдах Социалист Вьетнам улс нь Энэтхэг-Хятадын хойгийн зүүн хэсэгт орших орон юм. Х

2022-09-01