
Хэнтий аймагт короновирусийн шалтгаанаар байж болох нас барсан хүний тоо гурав болжээ. Тодруулбал, бидэнд 21:00 цагийн үед ирсэн мэдээллээр Хөх хотоос ирсэн 12 настай хүүхэд, орон нутагтаа амьдарч байсан 14 настай хүүхэд, хамгийн сүүлд дэлгүүрийн худалдагч эмэгтэй нас барсан байна.
Аймгийн холбогдох албаныхан яаралтай арга хэмжээ авч ажиллаж байна. Энэ өдрүүдэд сургууль, цэцэрлэг хаасан учраас хөдөө өвөө эмээ, ах дүүд нь хүүхдүүдээ хүргэж өгөх гэсэн зорчигдын тоо ихсэж байгаа тул холбогдох албаныхан маш яаралтай өндөржүүлсэн бэлэн байдалд орох шаардлагатай байна гэж иргэд мэдээллээ.
Аймгийн ЭМГ-аас 14 настай хүүхдийн мэдээллийг олон нийтэд мэдээлсэн бөгөөд нөгөө хоёр тохиолдлын талаар ямар нэг мэдээлэл өгөөгүй байна. Ямартай ч дэлхий нийтийг цочроож энэ шинэ вирус өвчлөлд манай улс дунд эрсдэлтэй хэмээн дүгнэгдсэн учраас урьдчилан сэргийлэх үүднээс хөл хорио тогтоож, ЭМГ сүүлийн өдрүүдэд БНХАУ-д зорчсон иргэдийг эмнэлэгт хандаж үзлэгт хамрагдахыг уриаллаа.