Амьгүй доноруудаас 15 хүнд эрхтэн шилжүүлэн суулгалаа

2020-01-16 0

Манай улсад эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын 95 орчим хувь нь амьд, эрүүл донор буюу цусан төрлийн эцэг , эх, ах, дүү, хамаатан садан нь эрхтнээ өгдөг.

Харин өндөр хөгжилтэй орнуудад тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгадаг.  Дэлхий дахинаа өнөөдөр эрхтэн шилжүүлэн суулгуулахаар хүлээх хуудсанд бүртгэгдсэн өвчтнүүдийн 5-10 хувь нь донор хүрэлцээгүйн улмаас эмчилгээ хийлгэж чадалгүй нас барж байна.

Манай улсад 2018 онд Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас Донорын тухай хуулийг УИХ-д өргөн барьж батлуулж эрхтэн шилжүүлэх алба байгуулагдан ажиллаж эхэлснээр 2019 онд Нэгдүгээр эмнэлэгт тархины үхэлтэй донороос дөрвөн хүнд элэг, 11 хүнд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ.

Холбоотой мэдээ

Н.Тавинбэх: Цахилгаан, дулааны төлбөрийн нэхэмжлэлд ойлгомжгүй бас эргэлзээтэй зүйл байвал мэргэжлийн байгууллагад хандахыг хүсье

Засгийн газраас 2020 оны арванхоёрдугаар сараас 2021 оны долдугаар сар хүртэлх айл өрх, албан

2021-01-01

2021 онд агнах, барих амьтны тоо хэмжээг тогтоолоо

Засгийн газрын ээлжит хуралдаанаар, “Хүүхдийн төлөө фонд”–ыг Засгийн газрын тогтоолоор сэргээн б

2020-12-31

20 алба хаагчдад тус бүр таван сая төгрөгийн тусламж үзүүллээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас 2020 оныг ”ШШГБ-ын Хүний нөөцийн мэргэшсэн, тогтвортой хөг

2020-12-30