112 адуу хулгайлсан бүлэг этгээдийг илрүүллээ

2020-01-16 0

Төв аймаг дахь цагдаагийн газар адуу хулгайлан нядалж зардаг “А”, “С” нарын 14 холбогдогчтой бүлэг этгээдүүдийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Бүлэг хулгайчид Төв аймгийн Алтанбулаг, Аргалант, Баянцогт сум, СХД-ийн 32-р хороо, ХУД-ийн “Чингэсийн хүрээ”, “Жаргалантын ам” гэх газруудаас 2019 оны 10-12 сард 10 удаагийн үйлдлээр 112 тооны адууг бэлчээрээс нь тууж хулгайлан СХД-ийн нутагт нядалж зарж борлуулдаг  байжээ.

Дээрх этгээдүүд өмнө нь мал хулгайлах гэмт хэргээр ял шийтгүүлж байсан бөгөөд энэ удаагийн 10 үйлдлээр бусдад 650 сая төгрөгийн хохирол учруулсан байна.

Холбоотой мэдээ

Н.Тавинбэх: Цахилгаан, дулааны төлбөрийн нэхэмжлэлд ойлгомжгүй бас эргэлзээтэй зүйл байвал мэргэжлийн байгууллагад хандахыг хүсье

Засгийн газраас 2020 оны арванхоёрдугаар сараас 2021 оны долдугаар сар хүртэлх айл өрх, албан

2021-01-01

2021 онд агнах, барих амьтны тоо хэмжээг тогтоолоо

Засгийн газрын ээлжит хуралдаанаар, “Хүүхдийн төлөө фонд”–ыг Засгийн газрын тогтоолоор сэргээн б

2020-12-31

20 алба хаагчдад тус бүр таван сая төгрөгийн тусламж үзүүллээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас 2020 оныг ”ШШГБ-ын Хүний нөөцийн мэргэшсэн, тогтвортой хөг

2020-12-30