УВС: 14832 жолоочид торгууль ногдуулжээ

2020-01-16 0

Увс аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас 2019 онд гарсан зам тээврийн дуудлага, осол гэмтэл, зөрчлийн талаарх мэдээллийг өглөө. Өнгөрсөн онд тус аймгийн хэмжээнд бэлэн бус хэлбэрээр торгууль оногдуулсан зөрчил 14832, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 525, эрхийн үнэмлэхгүй болон эрх хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 732 бүртгэгджээ.

“Өнгөрсөн онд зам тээврийн осол гэмтэл, зөрчлийн тоо өмнөх онтой харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарсан нь ард иргэд, жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо хайхрамжгүй, өөрсдийн амь насаа эрсдэлд оруулж байгаагаа үл ойшоодогтой холбоотой. Иймээс 2020 онд замын хөдөлгөөнд оролцохдоо үүргээ ухамсарлан, замын хөдөлгөөний дүрэм журмаа чанд баримтлан, соёлтой оролцохыг уриалж байна” хэмээн аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга, дэд хурандаа Ц.Бямбажаргал хэллээ.

Холбоотой мэдээ

”ДОЗ” энтертайнментийн ”Тусгаарлагдсан шинэ жил” цуврал ”VOO”-д орлоо

"ДОЗ" энтертайнмент дэлгэцийн шинэ бүтээлээ үзэгчдийн хүртээл болголоо. Энэ хамт олон сүүлийн үед га

2020-12-18

ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН АЖИЛ ЭРЧИМТЭЙ ӨРНӨЖ БАЙНА

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүд 2020.09.22-ны өдөр “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн 4

2020-09-23

Хотын төв ассан шар өвсний түймрийг унтраахаар ажиллаж байна

Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо Хүүхдийн ордны замын урд талд шар өвс шатаж байна гэсэн дуудлага

2020-06-16