Ё.Баатарбилэг: Драм, дуурийн театр, номын санг нураахгүй, засварлана

2020-01-13 0

Драмын театрыг нураах шийдвэр гарсан гэх мэдээлэлд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Баатарбилэг хариулт өглөө.  Тэрбээр “Драмын театрын барилгыг нураахгүй. Засвар хийнэ. Засаж сайжруулахаар болсон. Ардын хувьсгалын 100 жилийн ой болж байгаатай холбоотойгоор Драмын театр, Дуурийн театр, Төв номын сангийн барилгыг засварлана. Энэ оны төсөвт тус бүрт нь зориулж хоёр тэрбум төгрөг төсөвлөж, засварлана. Миний бие ойрын хугацаанд дээрх байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, ажилтан, албан хаагчдын саналыг сонсоно. Дээрх байгууллагуудад ямар засвар, техник, технологийн шинэчлэлт шаардлагатай байгаатай танилцана. Соёлын өв болсон барилгуудыг нураах гэж байгаа мэтээр улстөржүүлж байна” гэлээ.

Холбоотой мэдээ

Ерөнхийлөгч Х.Баттулга шүүхийн тухай хуульд хэсэгчилсэн хориг тавилаа

Монгол Улсын Их Хурал 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуульд

2021-01-25

С.ГАНБААТАР: БАНКНЫ ХУУЛИН ДЭЭР АЖИЛЛАЖ БАЙГАА ЗАЛУУ, ЗОРИГТОЙ ГИШҮҮДЭЭ ӨМӨӨРНӨ

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах

2021-01-22

Төсвийн байнгын хорооны гишүүд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг,  Х.Ганхуяг, Б.Энхбаяр, Г.

2020-10-08