МУИС хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудыг дэмжих хөтөлбөр баталлаа

2020-01-13 0

Монгол Улсын Их Сургуульд суралцаж буй хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийг дэмжих дунд хугацааны хөгжлийн хөтөлбөрийг МУИС-ийн Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж дэмжигдэн, МУИС-ийн Захирлын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/568 тоот тушаалаар баталж, 2020 оны О1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөхөөр шийдвэрлэв.

Монгол Улсын Их  Сургуулийн хувьд 2019 оны байдлаар 107 хөгжлийн бэрхшээлтэй суралцагч байгаа нь нийт суралцагчдын 0,5 орчим хувийг эзэлж байна.

Нэгдсэн Үндэсний Байгууллагаас 2006 онд “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц”-ийг баталснаар дэлхий дээр амьдарч буй нийт 710 гаруй сая хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн баталгаатай амьдрах эрхийг нийгмийн амьдралын бүхий л хүрээнд шийдвэрлэх үндсэн суурийг тавьсан юм. Одоогоор 145 гаруй орон гарын үсэг зурж, 85 улс орон соёрхон баталж байгаа уг конвенцэд Монгол улс 2009 оны 5 дугаар сарын 10-ний өдөр нэгдэн орсон бөгөөд 56 дахь улсаар бүртгэгдсэн.

Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг баталсан бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг нийгмийн гишүүний хувьд үндсэн эрхээ эдэлж, хөгжих боломж олгосон суурь эрх зүйн баримт бичиг болсон. Энэ хуулиар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хуульчилж эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийтийн тээвэр, зам, орон сууц, олон нийтийн барилга байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг зохицуулсан байдаг.

 

 

Холбоотой мэдээ

ЭТТ: Цагаанхад боомтод байршуулах PCR төхөөрөмжийг гардууллаа

“Эрдэнэс-Тавантолгой” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд “И-Коммодитс Монголиа интеллижент ложистикс” Х

2021-02-08

Чанар, эрүүл ахуйн баталгаагүй 11.6 тн хүнсийг худалдаалахыг хориглолоо

Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор гурван удаагийн үйлдлээр экспортлогч орны чанар, эрүүл ахуйн гэ

2021-02-08

136 иргэн гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ

Цагдаагийн байгууллагын 102 дугаарт өчигдөр /2020.02.02/ нийт 1490 гомдол, мэдээлэл иржээ. Үүнээс зө

2021-02-03