Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 70 хувьтай байна

2019-08-18 0

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаар сонсож, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК, Дулааны гурав, дөрөвдүгээр цахилгаан станц, “Сонгино” дэд станцын барилга угсралтын ажлын явцтай танилцсан.

Үүний дараа тэрбээр наймдугаар сарын 10-ны байдлаар нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 70 гаруй хувьтай байна гэсэн мэдээллийг салбарынхан өгсөн.

Монгол Улсын Засгийн газар эрчим хүчний хэрэглээний өсөлтийг хангах, эх үүсвэрийн нөөцийг бий болгох хүрээнд Дулааны гуравдугаар цахилгаан станцын өндөр даралтын хэсгийн суурилагдсан хүчин чадлыг 75 МВт-аар нэмэгдүүлэх, Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын турбогенераторыг шинэчлэн хүчин чадлыг нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ ажил ид хийгдэж байна.

Эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниудын  2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангахад үндсэн болон туслах тоноглолын их засвараар 885, хөрөнгө оруулалтаар  677, техникийн зохион байгуулалтын арга хэмжээнийн ажлаар 412, нийт 1974 нэр төрлийн ажил хийхээр төлөвлөн ажиллаж байна.  Энэ сарын 10-ний байдлаар 70,0 хувийн гүйцэтгэлтэй ба өмнөх оны мөн үеэс гүйцэтгэл илүү байгаа юм байна. Ерөнхий сайд холбогдох албан тушаалтнууд болон үйлдвэрийн ажилчдад ажлаа цаг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэхийг сануулж байв. Мөн “Cонгино” дэд станц, “Их тойрог” төслийн цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлыг эрчимжүүлж, яаралтай ашиглалтад оруулахад анхаарч ажиллахыг холбогдох сайд, дарга нарт үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Холбоотой мэдээ

Цар тахлын дүн шинжилгээ хийхэд зориулсан систем ашиглаж эхэллээ

“Нэг хаалга – Нэг шинжилгээ” үйл ажиллагааны хүрээнд болон цаашид гамшгийн үед удирдлагыг оновчтой ш

2021-02-17

Толгойт дахь сайжруулсан түлшний үйлдвэрийг дөрөвдүгээр сараас нүүлгэн шилжүүлнэ

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Ерөнхий сайдын зөв

2021-02-08

Өрх бүрт 30 шуудай сайжруулсан түлш өгч эхэллээ

Баянгол дүүрэг гэр хорооллын найман хорооны өрхүүдэд 6,487.5 тонн сайжруулсан шахмал түлшийг ү

2021-02-03