Х.Нямбаатар: Нэг бод малыг бүлэглэж хулгайлсан бол 2-8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэнэ

2020-01-11 0

Монгол малчдад тулгарч буй хэд хэдэн бэрхшээл бий. Бэлчээрийн хомсдол, малын гаралтай түүхий эдийн үнэ ханш мөн малын хулгайн асуудал. Өнгөрсөн оны статистикийн мэдээгээр 1089 удаагийн малын хулгайн гэмт хэрэг бүртгэгдсэн нь 2018 оноос 65.1 хувиарөссөн үзүүлэлттэй байна.

Малын хулгайн гэмт хэрэг улсын хэмжээнд үйлдэгдэж буй нийт хэргийн гурван хувийг эзэлж байгаа бөгөөд малын хулгайг бүлэглэн үйлдэж байна.

УИХ-ын чуулганы Баасан гарагийн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Малын хулгайтай холбоотой олон асуудал байна. Малын хулгайтай холбоотой нийт хохирол ямар байгаа юм, ямар статистик баримт байгаа юм гэдгийг ярихгүй байна. Тийм учраас тодорхой тоонуудыг хэлье гэж бодож байна. Малын хулгай л гэж яриад байгаа болохоос нарийн тоо ярихгүй байна. Өнгөрсөн 2019 онд 1809 малын хулгайн гэмт хэрэг гарсан. Үүнээс 379 хэргийг шүүхээр шийдвэрлэсэн. Ойролцоогоор 2800 орчим хүн энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байна. Үүний 1208 нь цагдаа, шүүхийн байгууллагаар шалгагдаж байна. 2800 хүнээс 592 хүн нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаа. Эрүүгийн хариуцлага хүлээсэн хүмүүсээс 373 нь тэнсэн харгалзах ял, нийтэд тустай хөдөлмөр эрхэлж, торгуулж байна. Үлдсэн 219 хүннь л хорих ялаар шийтгүүлсэн байгаа юм. Малын хулгайн гэмт хэрэгт холбогдсон найман хүний нэг нь л ял авч байна. Тийм болохоор цаашид малын хулгай өснө.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хуулиар 17.12-т мал хулгайлсан л бол тоо харгалзахгүйгээр зургаан сараас таван жилийн хугацаатай хорих ялтай. Гишүүдийн хэлж байгаа шиг бусдын малыг хулгайлаад Зөрчлийн тухай хуулиар шийтгүүлж байгаа тогтолцоо манайд байхгүй. Үнэхээр Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэж байгаа бол тухайн албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Харин одоогийн өөрчлөлтөөр хоёр төрлийн ялаас зөвхөн хорих ялыг нь сонгож байгаа. Нийтэд тустай ажил хийлгэх, ял оногдуулах боломж байсан ч энэ удаагийн өөрчлөлтөөр хассан. Тиймээс зургаан сараас таван жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэнэ. Олон тооны мал хулгайлсан, бүлэглэсэн, улсын хилээр нэвтрүүлсэн, мал хулгайлахдаа авто машин, техник хэрэгсэл ашигласан, гойд ашиг шимтэй мал хулгайлсан бол 2-8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэхээр төсөлд тусгасан. Өөрөөр хэлбэл, нэг бод хулгайлахдаа машин ашигласан эсвэл бүлэглэж үйлдсэн л бол 2-8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх юм. Зорчих эрхийг хязгаарлах ялыг 2021 оноос хэрэгжүүлэхээр тусгасан.

Малын хулгайчдын арга жилээс жилд улам нарийсч байгаа нь малчдад ихээхэн хохирол учруулж байна. Малын хулгайчдын толгойг илээд өнгөрөх бус дээр өгүүлсэнчлэн 2-8 жилээр хорих ялаар шийтгэж эхэлбэл малын хулгай гэмт хэргийн тоо буурч малчид тайван амгалан амьдрах боломж нөхцөл бий болох юм.

 

Холбоотой мэдээ

Б.Ганхуяг: “Эрдэнэс-Тавантолгой” компани 2023 он хүртэл ачааны хүндийг үүрч 2024 оноос ашгаа өгч эхэлнэ

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин Т.Батсайхан. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал,  “Са

2020-12-29

“Эрдэнэс-Тавантолгой” ХК 20 том төсөл хэрэгжүүлнэ

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас 2021-2025 онд хэрэгжүүлэх “А6-20” Бизнес төлөвлөгөөний төслөө өнөөдөр /

2020-12-09

Г.Баасан: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүртэлх өртөгтэй бол авлигад тооцогдоно

Авлигатай тэмцэх олон улсын өдөр тохиож байна. Энэ хүрээнд АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баа

2020-12-09