Уушгины хатгалгаа өвчний үүсгэгчийг тогтоож зарлалаа

2020-01-11 0

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас шалтгаан тодорхойгүй уушгины хатгалгаа өвчний үүсгэгчийг шинэ төрлийн Коронавирусээр үүсгэгдсэн болохыг тогтоож зарлалаа.
Иймд эрүүл мэндийн байгууллагуудад шинэ төрлийн Коронавирусээр үүсгэгдсэн дэгдэлтээс сэргийлэх, хариу арга хэмжээ авах талаар дараах зөвлөмжийг өгч байна. Үүнд:
1. Халдварын сэргийлэлт, хяналтын арга хэмжээ болон эмнэлзүйн гарын авлагыг нягтлах;
2. Лабораторийн биоаюулгүй ажиллагаа болон халдварын сэргийлэлт, хяналтын  нөхцөл байдлыг хянаж, бэлэн байдлыг хангах;
3.Сорьц тээвэрлэх, хадгалах, аюулгүй ажиллагааны журам зааврыг нягтлах;
4.Сорьцыг орон нутаг, үндэсний түвшин, олон улсын  лавлагаа лабораторит хүргүүлэх, шинжлэх нөхцлийг хангах;
5. Сорьц цуглуулах, тээвэрлэх, шинжлэх үеийн халдварын хяналт, сэргийлэлтийн төлөвлөгөө, журмыг гаргасан байх;
6. Олон улсын эрүүл мэндийн дүрэм (2005)-ийн дагуу хилийн нэвтрэн орох цэгт  өвчтэй хүнийг илрүүлэх, тусгаарлах, тээвэрлэх, оношлох, эмчлэх арга хэмжээг цогцоор нь авч хэрэгжүүлэх, бэлэн байдлыг хангах зэрэг

Холбоотой мэдээ

Оршин суух зөвшөөрөлтэй холбоотой хүсэлтийг цахимжууллаа

Гадаадын иргэн, харьяатаас газраас "COVID-19" вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Монг

2021-02-08

ОБЕГ: Аюулт үзэгдэл, ослын 333 дуудлагаар үүрэг гүйцэтгэв

Улсын хэмжээнд 02 дугаар сарын 01-07-ны өдрүүдэд нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 29 суманд нийт 333

2021-02-08

БНХАУ энэ онд 75 сая тонн нүүрс импортлоно

“Монгол нүүрс” ассоциацаас БНХАУ-ын “Today think thank” байгууллагатай хамтран 2021 онд  хоёр улсын

2021-02-03