Галзуу чоно малчны хотонд орж иржээ

2019-12-16 0

Архангай аймгийн Тариат сумын малчин Э-гийн хотонд чоно орж ирж аргамжаатай морь руу нь дайрч нохойтой нь ноцолдсон тул буудаж устгасан байна.

Малчин Э-гийн гарт чоно хүрсэн учир сумын эмнэлэгт вакцин болон шаардлагатай эмчилгээ хийлгэж байгаа аж.

Чонын сэгээс энэ сарын 14-ний оройн 23.00 цагийн үед дээж авч, Архангай аймгийн Мал эмнэлгийн лабораторийн шинжилгээнд өгөхөд урьдчилсан байдлаар галзуугийн шинж тэмдэг илэрч, улсын лабораторийн шинжилгээнд баталгаажуулахаар явуулжээ.

Тариат сумын ажлын хэсэг, Архангай аймгийн Мал эмнэлгийн газар, Зооноз өвчин судлалын төв, Онцгой байдлын газрын бүрэлдэхүүн малчны хотонд очиж шархадсан мал, нохойг устгах, малыг вакцинжуулах ажил хийж байна.

Холбоотой мэдээ

“Дэлүүн болдог” нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалт эхэллээ

Хэнтий аймгийн Дадал сум дахь “Дэлүүн болдог” шинэ нисэх буудлыг барих бүтээн байгуулалтын ажил дөрө

2021-04-11

5500 өндөр настанд вакцины эхний тунг хийнэ

ЭМЯ, Геронтологийн үндэсний Төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар, ДЭМБ, Монголын улаан загалмай нийгэ

2021-04-11

Сэрэмжлүүлэг: Ихэнх нутгаар шороон болон цасан шуургатай

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр маргааш буюу 26-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн

2021-03-25