Байрны гэрчилгээ нь 2020 онд гарсан бол зургаан саяын буцаалт авна

2019-12-16 0

2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх “Хувь хүний орлогын албан татварын тухай хууль”-ийн 22, 23 дугаар зүйлд зааснаар иргэд есөн төрлийн орлогын чөлөөлөлт, арван төрлийн албан татварын хөнгөлөлт эдэлнэ.

Хөнгөлөлтийн хувьд амьдран суух зориулалтаар байр, орон сууц анх удаа худалдан авсан, барьсан иргэд зургаан сая хүртэлх төгрөгийн албан татварын хөнгөлөлт эдлэх боломжтой болсон.  Уг хөнгөлөлтийг арилжааны банкаар дамжуулан найм, 18 хувийн хүүтэй зээл авсан иргэд авах боломжтой юм.

Харин татварын багц хуулиар 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс орон сууцны гэрчилгээ нь гарсан тохиолдолд буцаан олголтын мөнгийг авах боломж нь бүрдэнэ.

Хэрвээ 2019 онд орон сууцных нь гэрчилгээ гарсан бол буцаан олголтыг авах боломжгүй гэж ирэх оноос хэрэгжих хуульд журамласан байна.

Холбоотой мэдээ

Б.Бат-Эрдэнэ: НӨАТ-ын сугалааг болиулах саналыг хүргүүлнэ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас НӨАТ-ын сугалааны явцад хяналт шалгалт хийж байна. Уг

2021-01-25

Мэндчилгээ

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчид болох Засгийн газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

2020-12-23

СӨХ-той холбоотой гомдлыг шийдвэрлэх “UBCall” аппликэйшн нэвтрүүлнэ

ШӨХТГ-т  иргэдээс ирсэн гомдлын дагуу хяналт, шалгалтын ажил хийж, илэрсэн зөрчлийг арилгуулах, сану

2020-12-22