Фээсбүүк орчинд алдартай хүмүүсийн нэр барьж залилан хийдэг залуусыг илрүүллээ

2019-11-16 0

Фэйсбүүкт дуучин, жүжигчин гэх мэт олны танил хүмүүсийн нэрээр пэйж хуудас нээж байр, машин, гар утас, бэлэн мөнгө амласан пост оруулж залилан хийдэг этгээдүүдийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн I хэлтсийнхэн илрүүлэн шалгаж байна.

Сэлэнгэ аймгийн харьяат М.Б, Улаанбаатар хотын иргэн О.Э, Г.Н нарын 18- 19 настай гурван залууг цахим орчныг дээрх байдлаар ашиглан 150 гаруй удаагийн үйлдлээр иргэдийг хохироосон хэрэгт буруутгаж байна.

Эдгээр залуус энэ оны есдүгээр сараас арваннэгдүгээр сарын 6-ны хооронд “Жүжигчин З…” гэх пэйж хуудас үүсгэн “Самсунг 10”, “iPhone X” гар утасны азтан тодруулахаар боллоо” хэмээн мэдээлэл тавьж, сонирхсон иргэдтэй чаат бичдэг гэнэ.

Улмаар “Гар утасны үнийн дүнгийн тодорхой хувийг энэ данс руу шилжүүл. Урьдчилж шилжүүлсний дараа утсыг чинь үнэгүй хүргэж өгнө” хэмээн ХААН банкны данс өгч иргэдийн мөнгийг аваад хаягийг нь устгадаг байжээ. Иргэд залуус руу 50 000- 90 000 төгрөг шилжүүлсэн  бөгөөд данс нь хэргийн холбогдогч М.Б-ынх байжээ.

Иргэдийг фээсбүүк орчинд энэ мэт мэдээлэлд хууртаж, гэмт этгээдүүдтэй харилцаа холбоо тогтоохоос сэрэмжлэхийг уриалж байна.

Холбоотой мэдээ

ЭТТ: Цагаанхад боомтод байршуулах PCR төхөөрөмжийг гардууллаа

“Эрдэнэс-Тавантолгой” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд “И-Коммодитс Монголиа интеллижент ложистикс” Х

2021-02-08

Чанар, эрүүл ахуйн баталгаагүй 11.6 тн хүнсийг худалдаалахыг хориглолоо

Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор гурван удаагийн үйлдлээр экспортлогч орны чанар, эрүүл ахуйн гэ

2021-02-08

136 иргэн гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ

Цагдаагийн байгууллагын 102 дугаарт өчигдөр /2020.02.02/ нийт 1490 гомдол, мэдээлэл иржээ. Үүнээс зө

2021-02-03