Нүүрс тээвэрлэсэн болон хэрэглэсэн тохиолдолд сая хүртэлх төгрөгөөр торгоно

2019-11-05 0

Улаанбаатар хотод түүхий нүүрс оруулахыг хориглосон Засгийн газрын шийдвэр өнгөрсөн тавдугаар сарын 15-аас хэрэгжиж байна. Шийдвэрийн хэрэгжилтэнд нийслэлийн Цагдаагийн газраас 36 өндөрлөг цэгүүдэд болон шалган нэвтрүүлэх товчоонд хяналт тавьж ажиллаж байна.

Аравдугаар сарын 04-ний өдрөөс хойш түүхий нүүрстэй холбоотой 188 зөрчил илрүүлж 503,9 тонн нүүрсийг холбогдох байгууллагуудад шилжүүлжээ.

Түүнчлэн Улаанбаатар хотод түүхий нүүрс нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна.

Нийслэлд түүхий нүүрс тээвэрлэсэн болон хэрэглэсэн тохиолдолд зөрчлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 4.1.3-т зааснаар иргэнийг 300 мянга, аж ахуйн нэгжийг гурван сая хүртэлх төгрөгөөр торгох аж.

Холбоотой мэдээ

50 граж чөлөөлж явган хүний зам тавина

Тоосгон 50 гарааш чөлөөлсөн газарт 2 метр өргөнтэй явган хүний зам шинээр тавина. Баянгол дүүрэгт

2021-07-26

Б.Бат-Эрдэнэ: Шатахууны хувийн жин бага зэрэг зөрчлүүд илэрсэн

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ шатахууны компаниудад 234 сая төгрөгийн торгууль ногдуулсан талаар албан

2021-07-22

ЭТТ: Цагаанхад боомтод байршуулах PCR төхөөрөмжийг гардууллаа

“Эрдэнэс-Тавантолгой” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд “И-Коммодитс Монголиа интеллижент ложистикс” Х

2021-02-08