Бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр саатуулагдсан Д.Одбаярыг суллажээ

2019-11-01 0

Үндсэн Хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр  Korean Air компанийн нислэгээр Сөүл хотыг зорих замдаа нисэх онгоцны үйлчлэгч эмэгтэйн биед халджээ. Тодруулбал тэрбээр настай 20  үйлчилгээний ажилтан бүсгүйн хонгонд гар хүрсэн шалтгаанаар саатуулагдсан тухай Өмнөд Солонгосын хэвлэлүүд мэдээллээ.

Д.Одбаярыг  20:05 цагт Инчеоны олон улсын нисэх буудалд газардах үеэр Өмнөд Солонгосын цагдаа нар үйлчилгээний ажилтанд бэлгийн дарамт үзүүлсэн гэх шалтгаанаар саатуулсан байна.   Улмаар Монгол Улсын Элчин сайдын яамнаас хоёр орны дипломат харилцаа болон төрийн өндөр албан тушаалтны халдашгүй байдал зэргийг үндэслэн хүсэлт гаргасан учир удалгүй суллажээ. Гэвч түүнийг “бэлгийн халдлага” үйлдсэн гэх энэ асуудлаар дахин дуудаж байцаалт авахаа мэдэгджээ.

Д.Одбаяр Индонез улсад болох олон улсын бага хуралд оролцохоор явсан нь энэ аж.

 

Эх сурвалж: Yonhap, Chosun

Холбоотой мэдээ

ДЭМБ баталгаажуулсан коронавирусын анхны вакцин “Pfizer/BioNTech”

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) 2020.12.31-ний өдөр (Женевийн цагаар) коронавируст халдвара

2021-01-01

2021 онд агнах, барих амьтны тоо хэмжээг тогтоолоо

Засгийн газрын ээлжит хуралдаанаар, “Хүүхдийн төлөө фонд”–ыг Засгийн газрын тогтоолоор сэргээн б

2020-12-31

Сэрэмжлүүлэг: Хүйтний эрч чангарч, цасан шуурга шуурна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 27-нд ихэнх нутгаар, 28-нд баруун аймгуудын

2020-12-27