Цахим гэмт хэрэгтэй холбоотой гэх иргэдийн тоо нэмэгдэх хандлагатай байна

2019-10-30 0

Засгийн газрын өнөөдрийн хуралдааны төгсгөлд өчигдрийн гүйцэтгэх ажиллагаатай холбоотой асуудлаар хуулийн байгууллагуудаас танилцуулга хийнэ гэдгийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзориг мэдээллээ.

“Цагдаа, тагнуулын байгууллага гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Яг одоо өгч байгаа мэдээллээр 740 орчим иргэнийг саатуулаад байгаа ч нэмэгдэх хандлагатай байна гэдгийг хуулийн байгууллагынхан хэлж байна. Эцсийн байдлаар тодорхой мэдээллийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэний дараа хэвлэлийнхэнд өгөх учраас үйл явцыг хуулийн хүрээнд, прокурорын хяналт дор байгаа учраас боломжтой мэдээллийг өгч байгааг ойлгоно уу. Тийм болохоор Засгийн газар дээр ямар нэгэн тодорхойлсон мэдээллийг дарах ч юм уу, зарим нэг улстөржүүлсэн мэдээллүүд яваад байна. Тийм зүйл огт байхгүй. Засгийн газрын хуралдааны дараа тодорхой, албан ёсны мэдээллийг өгнө” гэлээ.

Холбоотой мэдээ

Б.Ганхуяг: “Эрдэнэс-Тавантолгой” компани 2023 он хүртэл ачааны хүндийг үүрч 2024 оноос ашгаа өгч эхэлнэ

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин Т.Батсайхан. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал,  “Са

2020-12-29

“Эрдэнэс-Тавантолгой” ХК 20 том төсөл хэрэгжүүлнэ

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас 2021-2025 онд хэрэгжүүлэх “А6-20” Бизнес төлөвлөгөөний төслөө өнөөдөр /

2020-12-09

Г.Баасан: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүртэлх өртөгтэй бол авлигад тооцогдоно

Авлигатай тэмцэх олон улсын өдөр тохиож байна. Энэ хүрээнд АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баа

2020-12-09