Хүүхдийг гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлье

2019-10-30 0

Цагдаагийн байгууллагад улсын хэмжээнд 2019 оны эхний 09 сарын байдлаар насанд хүрээгүй хүн үйлдсэн гэмт хэрэг 706 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 114 хэргээр буюу 19.3 хувиар өссөн байна.

Насанд хүрээгүй хүн үйлдсэн гэмт хэргийн 470 буюу 66.6 хувийг хөнгөн, 236 буюу 33.4 хувийг хүнд гэмт хэрэг эзэлж, 56.6 хувь нь Улаанбаатар хотод, 43.4 хувь нь орон нутагт тус тус бүртгэгджээ.

Мөн гэмт хэргийн улмаас 1327 хүүхэд хохирч, үүнээс 105 хүүхэд нас барж, 472 хүүхэд гэмтсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал, хохирсон хүүхэд 56 буюу 4.4 хувиар өсч, нас барсан хүн 41 буюу 64.1, гэмтсэн хүн 56 буюу 13.5 хувиар тус тус өссөн байна.

Иймээс Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс эхэлсэнтэй холбогдуулан бага насны хүүхдийг хараа хяналтгүй гадуур сэлгүүцэх, РС тогтоомын газруудад шөнө, оройн цагаар тоглох үүнтэй холбоотойгоор зам тээврийн осол, гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх зорилгоор сурагчдын амралтыг зөв боловсон өнгөрүүлэхэд эцэг, эхчүүд та бүхнийг онцгой анхаарахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Мөн бага насны хүүхдийг хараа хяналтгүй гэртээ цоожилж орхихгүй байх, цахилгаан хэрэгсэл, газ, лаа, чүдэнз, сайжруулсан түлшний буруу хэрэглээнээс үүдэн хүүхэд эрүүл мэндээрээ хохирох явдлаас урьдчилан сэргийлнэ үү. Хүүхдүүдээ хараа хяналтгүй гэрт нь бүү орхиж яваарай гэж эцэг, эхчүүддээ анхааруулж байна. Иргэн бүр бага насны хүүхдүүдэд анхаарал тавьж, дэмжиж байхыг хүсье.

Холбоотой мэдээ

Мал, амьтны халдварт өвчний өвчлөлийн тоо буурсан үзүүлэлттэй байна

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, Монгол улсын Засгийн газрын 2018 оны 225 дугаар тогтоолын хүр

2021-01-25

Он гарсаар 503 хятад иргэнийг нутаг буцаагаад байна

Улсын хилээр зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр хязгаарласны улмаас эх орондоо буцах боломжгүй байсан

2021-01-25

ГУРВАН ГИШҮҮНИЙГ 33 ТЭРБУМЫН ЗЭЭЛЭЭР ЗОДСОН БОРООХОЙ НЬ ХЭНИЙХ БАЙВ?

Шинэхэн парламентчид банкныхнаас хуулиа аварч чадах болов уу? Гурван залуу гишүүн 33 тэрбумын зээлэ

2021-01-22