Б.Амархүү хоёр жилийн хорих ял оноолоо

2019-10-29 0

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид өнгөрсөн сарын 19-20-нд шилжих шөнө ОХУ-ын Буриад улсын гавьяат жүжигчин, дуучин Б.Амархүүг өөрийн эзэмшлийн авто машиндаа мансуурсан байхад нь баривчилж, ШШГЕГ-ын харьяа, цагдан хорих 461-р ангид  30 хоногийн хугацаатайгаар цагдан хорьсон.

Улмаар Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 11.30 минутын урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар яллагдагч Б.Амархүүг шүүхэд шилжүүлж шүүх хуралдааныг өнөөдөр 14.00 цагт хийхээр товлосон билээ.

Дуучин Б.Амархүүгийн хэрэгт Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7.1 дүгээр зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлдэж,  Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм.

2019 оны аравдугаар сарын 29-ний өдөр шүүх хурал Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлж, дуучин Б.Амархүүд хоёр жилийн хорих ял оноолоо.

Б.Амархүү шүүх хуралд Н.Намжилцогт, Ц.Туяа гэх хоёр өмгөөлөгчтэй оролцож анхан шатны шүүхээс түүнд хоёр жилийн ял оноолоо.

Шүүх хурлын үеэр Б.Амархүү гэмшиж байгаагаа илэрхийлж, нулимс дуслуулсан юм. Шүүх хурлын шийдвэрийг  шүүгч түүндуншиж танилцууллаа. Тодруулбал, 2019 оны есдүгээр сард Хан-Уул дүүргийн нутагт дэвсгэрт НҮБ-ын 1971 онд сэтгэцэд нөлөөлөх бодисын конвенцод багтсан дельта-9 агууламж бүхий өвс нэршилтэй сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн 2019 оны есдүгээр сарын 19-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Романа Ресиденс хотхоны 704 тоот гэртээ мансууруулах бодис худалдаалах зорилгогүйгээр хадгалсан, мөн тээврийн хэрэгсэлдээ 0.5 гр жинтэй “шавар” гэх нэршилтэй бодисыг хадгалсан гэмт хэрэгт холбогдсон. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн болох нь эд мөрийн баримтаар тогтоосон. Иймээс шүүгдэгч Б.Амархүүг худалдаалах зорилгогүйгээр мансууруулах бодис хадгалсан гэмт хэргийг үйлдсэн учраас нээлттэй хорих ангид хоёр жилийн ял эдлүүлэхээр шийдвэрлэлээ гэсэн юм.

 

 

 

 

Дашрамд,

Холбоотой мэдээ

А.Дашням: 58 чиглэлд 350 орчим автобус үйлчилгээнд явж байна

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, НО

2021-04-11

Нийслэлийн 48 хороонд халдварын төв голомт үүсээд байна

Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын орон зайн дүн шинжилгээний бүлгээс энэ сарын 7-ноос хойш б

2021-03-25

Ц.САРАНТУЯА: ӨВЧИН ЗОВЛОНГҮЙ, АЙХ АЮУЛГҮЙ, СЭТГЭЛ ТАЙВАН АМЬДРАХАД ЖИЛИЙН ЗАСАЛ ОНЦГОЙ ҮҮРЭГТЭЙ

Арга дом, зурхай судлалын “Гайхамшигт билгүүн” төвийн зурхайч Ц.Сарантуяа гуай жил бүр тухайн жилийн

2021-02-11