Монгол хүүхдүүд “Бродвэйн” жүжгийг амилуулна

2019-10-21 0

Энэ сарын 24, 25, 26, 29-ний өдрүүдэд Нийслэлийн Улаанбаатар чуулгын тайзнаа дэлхийн алдарт Бродвей театрын “Питер Пэн” мюзикл олны хүртээл болох гэж байна.

Уг төслийг Торгоны зам сан санаачилсан бөгөөд жүжгийн ерөнхий найруулагчаар жүжигчин Э.Мөнхтөр ажиллаж 5 дугаар сард Нийслэл даяар сонгон шалгаруулалт зарлан бэлдэж эхэлсэн байна.
Нийт 300 гаруй хүүхдээс шалгарсан 50 хүүхдийг таван сарын турш бэлдэн ийнхүү тайзнаа гарахад бэлэн болоод байгаа аж.

Мюзикл нь өөрөө дуулалт, бүжиглэлт, жүжиглэлт зэрэг урлагийн олон төрлийг хослуулсан урлаг. Тайзны бүтээл ховордсон энэ цаг үед, олон хүүхдийн мэлмий болон сэтгэлийг баясгах сайхан бүтээл болсон гэж итгэж байна.

Холбоотой мэдээ

Өвөрмонголчууд Б.Чинбат, Ц.Сарнай нарт 45 сая төгрөг хандивлалаа

Элэг шилжүүлэн суулгах мэс заслын дараах эмчилгээ үйлчилгээний төлбөртөө хандив цуглуулахаас өөр арг

2020-01-15

Ялалт буюу М.Баярбатын найз бүсгүй

"Хэцүү анги" ОАК-ны Тэнүүний дүрээр олонд өөрийгөө таниулж чадсан жүжигчин М.Баярбат. Тэрбээр яг одо

2019-11-07

Монгол хүүхдүүд “Бродвэйн” жүжгийг амилуулна

Энэ сарын 24, 25, 26, 29-ний өдрүүдэд Нийслэлийн Улаанбаатар чуулгын тайзнаа дэлхийн алдарт Бродвей

2019-10-21