Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зураг төслийг иргэд шалгаруулна

2019-08-18 0

Нийслэлийн Засаг даргын захирамжаар  “Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” байгуулах төслийн концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдааныг наймдугаар сарын 06-16-ны өдөр хүртэл 10 хоногийн хугацаанд зарласан.

Уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллага, хувь уран бүтээлчид, зураг төслийн оюутан, залуучуудаас нийт 9 баг бүтээлээ ирүүлсэн байна. Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг удирдамжийн дагуу 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 17:00 цаг хүртэл Хот байгуулалт, хөгжлийн газрын албан ёсны цахим хуудаст байршуулж иргэд олон нийтээс саналыг авна. Иргэд, олон нийтээс санал авсны дараа уралдааныг дүгнэх комисс хуралдаж нэгдсэн дүнгээ гаргана.

“Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” байгуулах төслийн концепц, загвар зураг төслийн уралдаанд үндэсний хэв шинжийг орчин үеийн техник технологийн шийдэлтэй хослуулсан олон шинэлэг бүтээлүүд ирсэн тул ЭНД ДАРЖ өөрт таалагдсан бүтээлдээ саналаа өгнө үү.

Холбоотой мэдээ

Цар тахлын дүн шинжилгээ хийхэд зориулсан систем ашиглаж эхэллээ

“Нэг хаалга – Нэг шинжилгээ” үйл ажиллагааны хүрээнд болон цаашид гамшгийн үед удирдлагыг оновчтой ш

2021-02-17

Толгойт дахь сайжруулсан түлшний үйлдвэрийг дөрөвдүгээр сараас нүүлгэн шилжүүлнэ

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Ерөнхий сайдын зөв

2021-02-08

Өрх бүрт 30 шуудай сайжруулсан түлш өгч эхэллээ

Баянгол дүүрэг гэр хорооллын найман хорооны өрхүүдэд 6,487.5 тонн сайжруулсан шахмал түлшийг ү

2021-02-03