Түүхий нүүрс нэвтрүүлэхээс сэргийлсэн хяналтын баг 24 цагаар ажиллаж байна

2019-10-21 0

Сайжруулсан шахмал түлшнээс иргэд угаартаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарч, угаартсан иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа энэ үед түүхий нүүрс хэрэглэх сонирхолтой хүмүүс олон байна.  Гэвч Засгийн газар, Нийслэлийн Засаг дарга, удирдлагуудын зүгээс түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон шийдвэрээсээ буцахгүй гэдгээ мэдэгдсэн.

Түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон шийдвэр гарснаас хойш 3200 орчим тонн нүүрс нийслэлд нэвтрүүлэхийг оролджээ.

Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлын хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн алба хаагчид Улаанбаатар хотод түүхий нүүрс нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна.

Үүрэг гүйцэтгэх хугацаанд шалган нэвтрүүлэх цэгээр 193 тээврийн хэрэгслээр 3200 тонн түүхий нүүрс Улаанбаатар хотруу тээвэрлэснийг тогтоож, агаарын чанарыг сайжруулах бүсэд түүхий нүүрс нэвтрүүлэхгүй байж, буцаах арга хэмжээ авчээ.

Сануулахад,

Холбоотой мэдээ

Мал, амьтны халдварт өвчний өвчлөлийн тоо буурсан үзүүлэлттэй байна

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, Монгол улсын Засгийн газрын 2018 оны 225 дугаар тогтоолын хүр

2021-01-25

Он гарсаар 503 хятад иргэнийг нутаг буцаагаад байна

Улсын хилээр зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр хязгаарласны улмаас эх орондоо буцах боломжгүй байсан

2021-01-25

ГУРВАН ГИШҮҮНИЙГ 33 ТЭРБУМЫН ЗЭЭЛЭЭР ЗОДСОН БОРООХОЙ НЬ ХЭНИЙХ БАЙВ?

Шинэхэн парламентчид банкныхнаас хуулиа аварч чадах болов уу? Гурван залуу гишүүн 33 тэрбумын зээлэ

2021-01-22